Нийслэлийн цагдаагийн удирдах газраас хүн амины ноцтой хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгуулагад энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр Хан-Уул дүүрэгт хүн амины хэргийн дуудлага бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух Д гэгч нь зургаадугаар сарын 8-9 шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Д-г яллагдагчаар татсан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)