УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хамтарсан засагт орох асуудал савнаасаа хальж, маш их яригдаж байна. Ардчилсан нам дарга шийддэг нам биш. Манай нам бол үндэсний бодлогын хороогоороо асуудлаа шийддэг.
Сонгуулийн дүнг Үндэсний бодлогын хороогоороо хэлэлцэнэ. Цаашлаад хамтарсан засагт орох тухай асуудлыг ярих ёстой.
Эрх баригч нарт хатуу хяналт тавих, сөрөг хүчний үүргийг биелүүлэх сонголтыг бидэнд хийж өгсөн" гэв.
Сэтгэгдэл (2)