УИХ-ын анхдугаар чуулган болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, "...Энэ мөчөөс эхлэн төрийн түшээ та бүхэн хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийт ард иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр түмэндээ үнэнч байж амласан амлалтаа биелүүлэх цаг хугацаа ийнхүү эхэлж байгааг тэмдэглэн хэлж байна. УИХ-ын энэхүү эрхэм танхимд хувь хүний хэрүүл маргааш биш улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш улс орны язгуур эрх ашгийн төлөөх мэтгэлцээн өрнөдөг байх учиртай. Үүнийг ч ард түмэн та бүхнээс хатуу шаардах болно. УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай" гэж дурдлаа.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)