УИХ-ын ес дэх удаагийн парламентын анхдугаар чуулган өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга бол парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Энэ удаагийн парламентад УИХ-ын даргыг 126 гишүүний нэг байлгах зарчим руу шилжих ёстой гэж бодож байна. Парламентын засаглал бүхий ардчилсан улс гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож, нэг байшинд байдаггүй. Тиймээс Төрийн ордноос Засгийн газрыг гаргана гэдэгт итгэж байна" гэв.
Сэтгэгдэл (5)