УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч 76 гишүүнтэй парламентыг халж, 126 гишүүн УИХ-д сууна. МАН-ын жагсаалтаар 18 нэр дэвшигч УИХ-д суухаар болсны хамгийн настай нь Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл.
Хуулиараа анхдугаар чуулганыг хамгийн настай нь удирддаг. Тэгэхээр шинээр бүрдэж байгаа парламентын анхдугаар чуулганыг Д.Рэгдэл удирдах нь ээ.
Тэрбээр,
- 1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль,
- 1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.
- 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.
- 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна.
- 1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА, 1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант, 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч, 1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
- Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхын саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Дүгэрийн Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
- Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)