76 гишүүнтэй парламент ард үлдэж, 126 гишүүнтэй парламентын түүх өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН-ын жагсаалтаар 18 нэр дэвшигч УИХ-д суухаар болсны хамгийн настай нь ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл байв. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалдаг. Ийм ч учир өнөөдрийн чуулганыг 73 настай Д.Рэгдэл даргалан явуулж байна. Тэрбээр УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөр бусад гишүүд тангараг өргөж байна.
Сэтгэгдэл (4)