Монгол үндэсний бөхөд их спортын цөөнгүй тамирчид бий. Тэдний нэг болох чөлөөт бөхийн ОУХМ, МУГТ, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй бөхчүүд хэдхэн хоногийн дараа болох улсын баяр наадмаар барилдахгүй гэх амлалтыг нь холбооддоо өгчээ.
Учир нь тэд 25 хоногийн дараа эх орноо төлөөлөн "Парис-2024" олимпын наадамд зодоглох юм. Тодруулбал, чөлөөтөөс МУГТ М.Лхагвагэрэлээс гадна, 86 кг-д зодоглох Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар холбоондоо барилдахгүй гэдгээ амлажээ.
Харин жүдогоос Улсын начин О.Цэцэнцэнгэл, Аймгийн начин Б.Гончигсүрэн нар амлалтаа өгчээ. Ингэснээр олимпын жил давхацсан учир тэд улсын наадмаар барилдахгүй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (15)