Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагад 130 гомдол ирсэн. Үүнд, мөнгө тараасан, бусдыг санал өгөх уриалсан, санал авах хуудасны зураг авсан гэх мэт. Аливаа гомдол мэдээллийг шалгаад шууд бодитой, үнэн худлыг нь тогтоох боломжгүй. Иргэн хуулийн этгээдээс бүх хэлбэрээр ирсэн гомдлын дагуу шалгаж байгаа. Ардчилсан намаас нэр дэвшигчдийн машинд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагуудаас хариу тайлбарыг гаргасан. Нэр дэвшигчийн гэр, машинд ямар ч нэгжлэг хийгээгүй. Хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллана" гэв.