Улсын даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгсөөр манлайлуулсн "Увс нуур" галын сорилго барилдаан энэ сарын 05-нд 14 цагаас эхэлнэ. Барилдаан Харзтай, билэг шүтээн амралтын газарт болно.
“Увс нуур” бөхийн гал байгуулагдсан 25 жилийн түүхэндээ улсын наадмын 5 түрүү, 5 үзүүр, их шөвөгт 10 гаруй бөх, улсын цолтон 40 гаруй төрсөн бөгөөд олон бөх цолоо ахиулсан байна. Мөн тив, дэлхийд нэрээ дуурсгасан мэргэжлийн бөхийн олон тамирчид энэ галаас төржээ.
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, Монголын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны даргаар ажиллаж байсан Сангийн сайд асан Э.Бямбажав, БТСХ-нд ажиллаж байсан З.Лагиржав тэргүүтэй хүмүүс нутгийн залуусаа дэмжин 1998 онд “Увс нуур” /ТББ/ бөхийн галыг анхлан байгуулж байжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)