Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлогдсон. Гэсэн ч шүүх хуралдаан өнөөдөр буюу долоодугаар сарын хүртэл хойшилсон.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг.