Баримт 1
Дүгэрийн Рэгдэл нь 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн.
Баримт 2
1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургуульщийг дүүргэжээ.
Баримт 3
1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.
Баримт 4
Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч.
Баримт 5
1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.
Баримт 6
1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.
Баримт 7
2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна.
Баримт 8
1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА, 1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант, 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч, 1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Баримт 9
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхын саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Дүгэрийн Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Баримт 10
Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Сэтгэгдэл (20)