УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН-ын ерөнхий наргийн бичгийн дарга Д.Амарбаярсгалан олонхийн санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа. МАН-ын дүрмээр бол ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглодог.
Тэгэхээр МАН шинээр ерөнхий нарийн бичгийн даргаа томилно гэсэн үг. Улс төрийн хүрээнд яригдаж байгаагаар бол МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох хамгийн өндөр магадлалтай кандидат нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар юм.
Харин түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга Г.Занданшатар очих хувилбар магадлал өндөртэй байна.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (11)