УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт, Ардчилсан намаас нэр дэвшсэн Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, "Т.Батцогт, энэ хүнтэй хамт сонгуульд өрсөлдөхөд маш хэцүү байлаа. МОАХ-даа орохгүй бол хэрчинэ гэж айлгана. Зүгээр хүүхдээ загнаж байгаа юм шиг орилж хашгирч дайрна, хамтарсан уулзалт зохион байгуулахад их зан гаргаад ирэхгүй, 43 үүрийн дарга нартайгаа зөвхөн ганцаараа уулзана, би Баянзүрх дүүргийн намыг базна гэж зүтгэнэ. Иш чааваас энэнд долигонодог 10-20 хүн л байдаг юм байна лээ. Энэ удаагийн ялагдал бол энэ Т.Батцогтоос болсон. Би ардчилсан намын залуучуудыг арай өөрөөр төсөөлж явсан байна лээ. Гэтэл бодит байдал дээр үнэхээр нохой зантай, хүн сэтгэл гэж байхгүй хөгийн амьтан байсан байна лээ.
Энэ хүнээсээ салж байж намрын сонгуульд орохгүй бол ардчилсан нам Баянзүрх дүүрэг дээр ахиад ялагдана. Ичих ч үгүй өөрийнхөө алдааг бусдын алдаанаас болсон юм шиг ярина. Бүх Баянзүрх дүүргийн намын гишүүд үүрийн гишүүдээ миний эсрэг ажиллуулсан хүн дээ.
Ардчилсан намын гишүүд энэ мэт хогийн амьтдаасаа салж байж нар үзэх юм байна лээ шүү. Чамаас одоо айгаад байх юм байхгүй зоригтой хэлчихье. 29-р үүрийн дарга Хатанбаатар чинь манай шадрыг хөөсөн, 21-р үүрийн дарга Ариунболд чинь намайг бараг уйлуулаад гаргасан, 22-р үүрийн дарга чинь сонгууль дуусахын 1 цагийн өмнө манай шадраас 5-40 хүний санал байна 400.000 мянган төгрөг өгчих гэж мөнгө нэхсэн, 31-р үүрийн дарга чинь бид Т.Батцогтоос цалинжиж байгаа Г.Ууганцэцэгт ажиллахгүй гэж манай шадрыг хөөсөн. Уг нь тэр үүрийн даргын цалин, байрны түрээсийг 5 нэр дэвшигч хувааж гаргасан. Эд нар нь бүгд намрын сонгуульд Т.Батцогтын сойж байгаа хүмүүс. Энэ мэт өчнөөн бузар булай юмтай их таарсан. Одоо энэ Т.Батцогт болон Баянзүрх дүүргийн нам тэр чигээрээ огцорч байж намрын сонгуульд орохгүй л бол дахиад намрын сонгуульд далаараа тавиулна даа. Ванга шиг хэлчихье. Баг дотроо эсрэг ажилладаг дарга байдаг гэдгийг анх удаагаа хараад үнэхээр гутарсан шүү.
Сэтгэгдэл (21)