Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тушаал гаргажээ. Тодруулбал, тус намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг намын гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг гаргасан байна. Тушаалд дурдсанаар "Ардчилсан намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар нь Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед санаатайгаар олон нийтийг турхиран намын нэр хүнд, эв нэгдэл, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл удаа дараа үйлдсэн" гэжээ.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.15, 3.9.3.4, 5.17.1, 5.17.5.2, 5.21.19 дэх заалт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (4)