УИХ-ын ээлжит сонгуулиар хотын дарга Х.Нямбаатарын хоёр хүн парламентыг зүглэсэн. Тэд бол УИХ-ын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг нар. Одоо орлогч дарга биш УИХ-ын гишүүд. Тиймд Х.Нямбаатар дахин багаа бүрдүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Хуулийн дагуу...
МАН-ынхан хаа сайгүй томилгоо яриад тун завгүй өдрүүд үргэлжилж байгаа. Хотын дарга ч гэсэн томилгоогоо аль эрт л бодчихсон байсан байлгүй яах вэ. Албан бус мэдээллээр бол Нийслэлийн тамгын газрын дарга Л.Хосбаяр, нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Мандуулыг тус тус томилох талаар яригдаж байгаа аж.
Х.Нямбаатарын хэлснээр бол МАН-аас баталсан албан тушаалтныг сонгож, наадмаас өмнө шалгаруулж, хотын ажил амьдралыг жигдхэн үргэлжлүүлэх юм билээ.
Сэтгэгдэл (4)