Баримт 1
Тэр адуу өргөдөг.
Баримт 2
1990 оны 10 дугаар 02-ны Ховд аймгийн Буянт суманд төржээ.
Баримт 3
"Аврагч" спорт хороо, "Од" групп, "Их Монгол" сан, “Эм Жи Ө транс“ ХХК-ийн бөх.
Баримт 4
Өндөр 186 см, жин 136 кг.
Баримт 5
Одоогоос 10 жилийн өмнө Сар шинийн барилдаанд Аймгийн арслан цолтой үзүүрлэсэн цагаас нь Монголын ард түмэн хайрлах болсон.
Баримт 6
Гурван жилийн дараа 2014 онд тэр дахин үзүүр булааж, ямар чансаатай бөх болж чадахаа харуулсан юм.
Баримт 7
Олон жил Сар шинийн барилдаанд зодоглосон О.Хангай энэ жил түрүүлж, хүслээ гүйцээсэн юм.
Баримт 8
Түүний аав Оргих улсын аварга тариаланч, ээж Баярлах нь нярав хийдэг.
Баримт 9
Хоёр талаасаа бөхийн удамтай. Түүний ээжийг Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмын хүн гэдэг.
Баримт 10
О.Хангай нь айлын ганц хүү.
Баримт 11
Ховд аймгийн Манхан сумын Н.Дэлгэртуяа гэх бүсгүйтэй гэрлэсэн. Тэд арван жилдээ танилцаж, оюутан болоод үерхэж эхэлжээ.
Баримт 12
О.Хангайн бөхийн замнал 2010 онд эхэлжээ.
Баримт 13
ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байхдаа сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цолыг хүртэж байсан гэдэг.
Баримт 14
Улмаар 2012 онд Аймгийн заан, 2013 онд Аймгийн арслан болсон.
Баримт 15
Олон жил Улсын цолонд зүтгэсэн О.Хангай 2017 онд Улсын харцага болсон юм.
Баримт 16
Харцага цолтой Хангай хүү бөхийн өргөө, заал танхимд олон удаа түрүүлдэг ч Улсын наадамд одгүй удсан.
Баримт 17
Тэгж явсаар АХ-ын 100, 101 жилийн тэгш ойдоо түрүүлж, Улсын аварга гэх эрхэм цолыг хүртээд байна.
Баримт 18
Өнгөрсөн наадмын түрүү бөх М.Бадарчаас допинг илэрч, О.Хангайг найм давсанд тооцон чимэг нөхөж олгосон.
Баримт 19
Тэр өнгөрсөн “Алтан цом”-ын төлөөх барилдаанд 40 барилдахдаа 37 даваа авч, шилдэг бөх болсон.
Баримт 20
Түүний өнөөгийн амжилт Улсын манлай заан Б.Пүрэвсайхан, заан Б.Бат-Өлзийтэй шууд хамааралтай.
Баримт 21
Тэднийг харгүй сайхан барилддагт нь Монголын ард түмэн дуртай.
Баримт 22
Тэр бөхийн өргөөнд 36 түрүүлсэн хүчтэн.
Баримт 23
Нийт 15 удаа үзүүрлэсэн.
Баримт 24
Харин их шөвөгт 16 удаа шалгарчээ.
Сэтгэгдэл (8)