Монголчууд төрд төлөөлөх хүнээ зургаадугаар сарын 28-ны өдөр сонголоо. Ийнхүү 126 гишүүнтэй парламент нь МАН, АН, ХҮН, ИЗНН, "Үндэсний эвсэл"-ээс бүрдэх болов. Улмаар УИХ-ын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр буюу өнөөдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэллээ. Иймд УИХ-д хамгийн олон удаа сонгогдож, гишүүнээр сонгогдсон улстөрчдийн нэрлэж байна. Тэдний зөвхөн УИХ-ын гишүүнээр ажилласан хугацааг нэмбэл 60 жилийг шүргэнэ. 2028 он хүртэл нэг нь 20 жил парламентад "амьдарсан хүн" болох нь.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, баруун бүсийг "базсан" С.Бямбацогт бол Ховдоос тасралтгүй 4 дараалж сонгогдсон улстөрч. Ховдынхон өдийг хүртэл Сандагийн хүүг самсаагаа шархиртал дэмжсэн нь худлаа ч юм биш.
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаагийн сонгуульд дахин ялалт байгуулснаар намтраа зузаатгав. Түүний хувьд Сонгинохайрханд чиг, Эрдэнэт чиг нэр дэвшсэнээс нь харвал, есхөн удаагийн түүхтэй сонгуулийн талаас илүүд нь хаанаас ч сонгогдоно гэдэг баргийн улстөрчийн "шөрмөс татам" зүйл.
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Хөвсгөлийн Ц.Даваасүрэн дахин УИХ-ын гишүүн боллоо. МАН-аас илгээсэн итгэлт нь торойж л байв. Сайд зэрэг ажил хийснийг нь харвал төрд тангараг өргөсөн тоо нь талийж өгөх биз ээ.
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
М.Жаргал
Сэтгэгдэл (4)