зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын начин Б.Баатарцол: Бөхөөс "жудаг” нэхдэг шигээ, бүх хүнээс жудаг нэх л дээ

2023-7-02
0
ЖИРГЭХ

Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Улсын начин Б.Баатарцолтой ярилцлаа.


-Та цол авахаасаа өмнө дөрвийн даваанд уначихаад байдаг байсан. Цолонд тийм ойрхон очоод, алдаад байхаар шар хөдлөнө биз?

-Аймаг, цэрэг, улс аймагт ч юм уу үзүүрлэаэд л сайн барилдаад байдаг байсан. Наадам болохоор л аварга Ч.Санжаадамба эсвэл Ж.Бат-Эрдэнэ гарьд ч юм уу, ид галтай байсан хүмүүстэй таарчихдаг байсан. Давчихаар газар сэтгэлзүйдээ баригдаад л ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн болгоомжлол хүнийг хориод байдаг юм билээ. Өөрийгөө хорьсоор байгаад алдаж байсан тохиолдол байдаг л байхгүй юу. Тэр үед тийм мэхийг хийчихгүй яав даа гэсэн харамсал байдаг даа. Тухайн үед барьц сунгааны бэлтгэл хийчихгүй яав, гэсэн зүйлс бодогдохгүй яахав.

-Одоо хүмүүст зааварчилгаа өгөөд галынхаа багш болчихсон байна шүү дээ?

-Наадмын бэлтгэлийг нь л хариуцаж байна. Одоо том цолтой биш эднээсээ настай нь болчихоод байна шүү дээ (инээв). Манайхан нэг үеэ бодвол шат шатаар ахиж л байгаа.

-Бөхийн бэлтгэлд хамгийн чухал нь юу байдаг юм бэ?

-Хамгийн чухал нь хувь хүний хичээл зүтгэл. Хүч бяр бол нэлээн хойш орно. Авхаалж, самбаатай байж хэрхэн амжилт гаргах нь тухайн хүний оюуны л асуудал. Бид чиглэл өгнө, амжилт өөрөөс нь л шалтгаална. Энэ бол багийн бус ганцаарчилсан спорт. Өөртэйгээ л тулах цаг. Сурч, авахаа авч чадсан нь, ер авьяас мэдрэмж, бүх л зүйл бүрдэж байж амжилт гаргана. Бөх төрдөг л гэж ярьдаг, үнэхээр “төрдөг” л байхгүй юу. Нэг нөхрийг аваачаад аварга, арслан болгоно гэх юм бол яаж ч бэлтгэл хийлгээд өөрийн хэмжээндээ л очно.
Хүний хүрэх ёстой хэмжээ гэж байдаг.

-Тэгвэл та өөрийгөө төрсөн бөх гэж боддог уу?

-Нарийн ярих юм бол бөхийн удам гэж байхгүй, нарийн ярьвал бас байна. Өөр хүчин зүйл, шалтгаан байна.

-Хүчин зүйл, шалтгаан нь юу юм?

-Мэдээж, төрөөгүй гэх юм бол аав ээж удам судар гомдох байлгүй дээ. Тодорхой хэмжээний өгөгдөл байгаа учраас л явна шүү дээ. Багадаа бие муутай хүүхэд байлаа. Яс юман дээрээ эрүүл болох гэж зүтгээд, зургаадугаар ангиасаа хойш үндэсний бөхөөр хичээллэсэн.
Ингэж л тамирчин болж, цолонд хүрсэн юм. Заавал том цолонд хүрэх гэж шатахгүй, байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Одоо бөхийн спортыг “мөнгө” л гэж хардаг болчихсон юм биш үү дээ?

-Биднийг барилдаж эхэлж байхад мөнгө харах нь битгий хэл, бараг л мэддэг ч үгүй байлаа. Бөх хүн, барилддаг хүнийг хүмүүс хайрлаж, хүндэлдэг тийм үе байлаа. Одоо бол эсрэгээрээ. Бүх зүйл сөрөг. Нэг бөх допинг хэрэглэвэл бүгдээрээ хэрэглэсэн гээд харлуулдаг. Нэг хэсэг нь өөрөө чадахгүй болохоор бөхчүүдийг “миалдаг”. Нэг талд бөхчүүд маань “болдоггүй”. Мөнгөний төлөө хүн чанар, ёс дэг, юу ч үгүй болчихсон ч байж л байгаа. Гэтэл улсын цолтны үйлдэл бүх хүний нүдэнд ил байгаа шүү дээ. Энэ сайхан өв соёлыг тээж яваа гэсэн хүмүүсийн итгэл дээр дөрөөлж, худлаа хэлдэг, “хулхиддаг”.

Бөхчүүдээс гарахын аргагүй авир араншин гардаг болсон. Тиймээс хэцүү л цаг үед барилдаж байна гэж боддог. Энэ цаг үеийг “аятайхан” давахгүй бол нэг аймгаас хоёр, гурван толгойтой болчихсон ч байх шиг. Тус, тусдаа гараад өөр, өөр тийшээ хараад суучих жишээтэй.

-Гал болж нэг дор бэлтгэл хийгээд юу нь өөр байна?

-Бүх зүйл өөр. Уур амьсгал, олон хүний энерги хүч гэдэг ондоо шүү дээ. Түүнийг дагаад сахилга бат ч сайжирна. Хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байна. Нэгдэхгүй бол хэн дэмжих юм. Үзэгчгүй бол бөх байгаад яах юм бэ, бодох зүйл биз дээ.

-Та монгол бөхийн жудаг гэдэг зүйлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Өөрийгөө зөв аваад явж байгаа бөх л жудагтай бөх байх даа.

-Зөв авч явна гэхээр?

-Өөрийгөө аятайхан аваад явах.

-Аятайхан авч явна гэхээр?

-Бүгд харна. Харахгүй байгаа юм шиг хэрнээ бүх хүн анзаарч л байдаг. Хүн болгоны нүдэнд ил байх чинь тийм ч хүсээд байхаар зүйл биш шүү дээ. Заримдаа өөрийнхөөрөө байж чадахгүй ч байх үе байдаг. Нэг нөхөр ирээд өдөхөд “цохиод авмаар санагдсан ч биеэ барих”, барьж чаддаг байх хэрэгтэй болно.

Зөв явахад хүмүүс хүрээлж л таараа. Бөх ч гэлтгүй хүн болгонд хамаатай асуудал юм. Бөхөөс жудаг нэхдэг шиг ээ бүгдээс нь л “жудаг” нэх л дээ, тийм биз дээ. Бөх гэхээрээ л өөр байх албагүй.

-Бөхчүүд нэгэндээ мэхийж хүндлэл үзүүлээд байгаа шүү дээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Манай үед “Аварга” төгссөн хүмүүс л мэхийж ёслоод байдаг болчихсон байсан. Заасан хүн байхгүй. Одоо бол жүдо ёсолгоо л хийгээд байна. Их анзаарагдаж байгаа. Өмнө бол байгаагүй юм. Нийгэм гэдэг байнга хувьсан өөрчлөгдөж байна. Хүнийг хүндлээд мэхийж байгаа хүнийг буруу гэхэд хэцүү юм. Нийгмийн шуурга бүхий л зүйлийг дайрч, устгахыг нь устгана. Дэлхий тэр чигээрээ л даяаршиж байна. Юм болохоор л “хойд хар овоохой” гэдэг шиг дайраад байвал барилдах хүн ч олдохгүй. Өв соёлыг тээж авч явах нь ч олдохгүй. Ийм л юм болно, алсуураа. Сумо, жүдо гэдэг шиг л болгомоор байгаа юм. Арван жил нэг ч удаа бэлтгэл алгасахгүй, үүний төлөө амьдралаа зориулж яваа хүн ч байгаа.

-Энэ жил танай гал хэдэн бөхтэйгээр бэлтгэлээ хийж байна?

-Энэ жилийн наадмын бэлтгэлд 36-уулаа гал болж гарсан. Урд жилээс нэгдэж гарсан. Алтан цомын барилдаандаа нэгдэж оролцоод чамлахааргүй амжилт гаргасан.

-Наадмын нэг өдөр хэрхэн өнгөрдөг юм бэ?

-Бүтэн жил хүлээж, хүлээж нэг мэдэхэд л наадам болчихдог. Жил бэлтгэл хийж, нэг өдөр дүгнүүлдэг. Бүгдээрээ л сайхан бодол тээж яваа байх.

-“Алтан цом”-ын барилдаан бас л ачаалалтай байлаа шүү дээ.

-Тойргийн барилдаан бэлтгэлд их нөлөөлсөн. Бүх хүнтэй барилдаж үзнэ гэдэг ховор тохиол. Өөр барилдаанд тэр болгон учраа таарахгүй шүү дээ. Тусдаа гардаг галуудыг нэгтгэж чадсан өгөөжтэй барилдаан болсон. Баян-Өлгий аймгийнхаа туган дор нэгдэж чадсан сайхан барилдаан болсон.

-Монгол наадмын тухай таны бодол?

-Монгол наадмыг бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өв соёл, бахархал. Хүлээлт, догдлол, бахархал төрүүлдэг сайхан наадам шүү дээ. Бөх ч гэлтгүй бүх л хүн наадамдаа бэлддэг биз дээ. Үндэсний дархлаа юм даа. Овооны наадам ч бай, бүгд сайхан. Тэр өв соёлыг тээж яваа хүн зөв байх хэрэгтэй юм билээ.

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
“М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (150.129.141.130)
    үсэн нүүртэй
    2023 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.166.196)
    Харваас тэнэг гар байна, жудаг ярьдаг улсаас л жудаг нэхнэ биз дээ, тэгвэл өөрсдөө монгол бөхийн жудаг энэ тэр гэж солиорохоо л больчих л доо
    2023 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.118.218)
    Сайхан ярилцлага байна. Баярлалаа.
    2023 оны 07 сарын 03 | Хариулах
  • Л ЧИНБАТ (64.119.19.68)
    БҮХ ХҮНЭЭС ЖУДАГ НЭХ ГЭЭД СУУЖ БАЙДАГ БӨХӨНЦӨРӨӨС БӨХИЙН ЖУДАГ НЭХЭЭД Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ!!! ГЭЭД МОНГОЛД ЖУДАГТАЙ БӨХ ДОПИНГТОЙ БӨХӨӨС ЦӨӨН !!!
    2023 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.88.136)
    Та нарыг мэднээ. Ямар жудаггүй муухай улс билээ. Шударга үнэний төлөө дуугарч байсан бөх ганц нэгхэн л байдаг.
    2023 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.71.180)
    Жудаг ярьдаг улсаас л жудаг нэхнэ ш дээ, кк
    2023 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    5 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    16 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    18 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    19 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 41 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 3 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 7 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 51 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 38 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 49 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 13 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 16 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 24 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 32 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 58 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 45 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК