Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Дашням "Доха-2023" жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдад амжилт хүсэхээр шигшээ багийн бэлтгэл дээр хүрэлцэн ирж шигшээ багийн тамирчдад хувийн зүгээс 10 сая төгрөг хандивлалаа.
Мөн тэрбээр энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртвэл 10 сая төгрөг, мөнгөн медаль хүртвэл таван сая төгрөг, хүрэл медаль хүртвэл гурван сая төгрөг хувийн зүгээс урамшуулахаа амлав.
Өөр нэгэн сайхан мэдээ нь 2023 он гарснаас хойш олон улсын цуврал тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг мөнгөн шагналаар урамшуулж байна. "Доха-2023" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид маргаашнаас Катар улсыг зорино.
Сэтгэгдэл (1)