Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг манай улсад баяр, ёслолын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Баяр тэмдэглэж, архи дарс хэрэглээд өнөөдөр шартаж суугаа бүсгүйчүүддээ зориулан "Хүрмэн" эмийн сангаас зөвлөсөн шарталтыг үр дүнтэйгээр тайлах аргуудыг танилцуулж байна.
Шар тайлах 8 арга
Шартахын эсрэг ямар ч зүйл хэрэглэсэн бай хурдан эрүүл болохгүй. Дараах 10 аргыг хэрэглэснээр ядаж, шартсанаас болж толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх зэрэг таагүй шинж илрэхээс сэргийлж чадна. Үүнд:
1. Тэвчээртэй байж, бие эргээд нөхөн сэргэх хүртэл цаг гаргах. Элэг согтууруулах ундааг маш удаан шүүдэг. Жишээ нь шар айргийг шүүхэд 2 цаг орчим болно. Үүнийг юугаар ч хурдасгах аргагүй.
2. Ус их уух. Хийжүүлсэн ус ходоодыг цочроох тул ердийн ус уувал сайн. Эрдсийг нөхөхийн тулд шингэрүүлсэн жимсний жүүс уух хэрэгтэй. Кофе нь хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, мөн шартахад нөлөөлдөг тул хориотой. Харин ногоон цайг сонгож болно. Ногоон цай нь бие махбодыг сэргээхээс гадна дотроос нь хоргүйжүүлэх антиоксидант агуулдаг, эрүүл мэндэд тустай нэг сонголт юм. Ходоод зовиурлахад гаа, фенхель буюу анхилуун ногоо, мелисса (нимбэгний мод) зэрэг агуулсан ургамлын цай уувал сайн.
3. Шартах зовиурыг хурдан арилгахын тулд өглөөний цайгаа сайн уух хэрэгтэй. Дотор муухайрч байвал юм идэхээ түр азнаад шингэхэд хурдан уух юм хэрэглэсэн нь дээр. Электролитийн хэмжээг буцаад хэвийн болгохын тулд өглөөний цайнд давс, чихэр орсон тослог, тэжээллэг зүйл хэрэглэх хэрэгтэй. Бие тань хэр байгаагаас шалтгаалан юуг, яаж, хэр их идэхээ та өөрөө шийдээрэй.
4. Цэвэр агаарт гарах нь шартсаныг тайлахад тустай байдаг. Хөдөлгөөн хийснээр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, бодисын солилцоо идэвхжин нөхөн сэргээх үйл явц түргэсдэг. Нартай үед нарны шил зүүхгүй бол нарны хурц гэрлээс болж толгойны өвчин улам хүндрэх магадлалтай.
5. Толгойны өвчинд химийн буюу байгалийн гаралтай эм уух. Парацетамол зэрэг элгэнд халтай бусад өвчин намдаах эмүүдээс ихэвчлэн ацетилсалицил агуулсан өвчин намдаах эм илүү тохиромжтой. Гааны тос өвчин намдаахад мөн тустай байдаг. Тосны үнэрээр дамжин булчин амарч, цусны эргэлт сайжирдаг бөгөөд энэ нь ходоод, элгэнд ямар ч халгүй юм. Тосноос хэдэн дуслыг дух, чамархайн хэсэгт түрхээд хөнгөн иллэг хийхэд ойролцоогоор 15 минутын дараа тос нөлөөлдөг. Мөн толгой дээрээ хүйтэн жин тавихад судас нарийсдаг.
6. Хүнсний бүтээгдэхүүнээс зөгийн балыг талхан дээр түрхэж, цайнд хийж уух маш сайн. Зөгийн баланд агуулагддаг фруктоз нь спиртийн хэмжээг хурдан бууруулдаг тул хэрэглэх нь зүйтэй. Цагаан гаа нь хоол боловсруулах үйл явцыг дэмждэг бөгөөд мөн дотор муухайрахад 1-2 хэрчмийг цай болгон уувал сайн. Цагаан гааг мөн ногоотой шөл зэрэг хоолонд хийж хэрэглэж болно. Тэрчлэн өглөөний цайндаа нэг алим эсвэл улаан лооль буюу хүрэн манжингийн нэг аяга шүүс нь биеийг хоргүйжүүлэхэд тус болно. Нимбэгтэй ус уувал нимбэгийн хүчил нь толгойны өвчнийг намдаана.
7. Халуун, хүйтэн шүршүүрт ээлжлэн орж бодисын солилцоогоо нэмэгдүүлээрэй. Мөн нимбэгийн болон гааны орцтой биеийн саван нь сэргээх үйлчилгээтэй.
8. Шөнөжин архидаж ядарсан, дээрээс нь шартсан бол сайн унтаж амрах хэрэгтэй. Лаванда цэцгийн үнэр тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд нойрсоход тустай байдаг.