Хорвоогийн гурван их буяны нэг нь хүүхэд төрүүлж өсгөх, хоёр дахь нь ном бүтээх, гурав дахь нь байгаль дэлхийгээ хайрлаж мод тарих явдал билээ. Гэтэл зовж зовж төрүүлсэн үрээ хэн нэгний буруугаас эсвэл өөрсдийн хайхрамжгүйгээс болоод алдана гэдэг үнэхээр харамсалтай.
Манай улсын нийт хүн амын 36 хувь буюу гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. Гэтэл сүүлийн саруудад л гэхэд бүр цаашлаад он гарсаар амиа алдсан хүүхдийн тоо эрс өссөнийг та бүхэн мэдэж байгаа байх.
“Бага насны охид, хөвгүүд газ үнэрлэж байна” , “Зам тээврийн осолд орлоо”, “Барилга дээрээс төмөр унаж хүүхэд амь насаараа хохирлоо”, “Хүүхэд хүчиндүүлж байна” тиймээ иймэрхүү мэдээлэл хаа сайгүй гарах болсон. Бүр ойр ойрхон шүү. “Эхэндээ бид энэ мэдээллүүдээс айж цочирддог байсан бол сүүлдээ тоохоо ч больчихож. Өдөр болгон болоод гарч байдаг жирийн үзэгдэл шиг боддог болсон ч байж болох.
Хамгийн гол нь хүүхэд гадны нөлөөллөөс болж эндэх нь их байгаа ч сүүлийн үед эцэг эхийн хайхрамжгүй байдлаас улбаалан гэр ахиун нөхцөлд, найз нөхдийн хүрээнд эндэж бэртэх нь их болжээ. Хүүхдийн эндлийн үй олон шалтгаан байгаа. Тэгвэл тэдгээрээс зөвхөн сүүлийн үед хурдацтай тархаж, олныг цочирдуулаад буй “газ” үнэрлэх явдлыг сөхөхөд,
Газ үнэрлэж нас барсан хүүхдүүд ганц, хоёроор тоологдохгүй
15 настай охины 3 жилийн хэрэглээ, эцэст нь үхэл
Сүүлийн үед өсвөр насны хуүхдүүд газ үнэрлэж, мансуурах нь ихэсчээ. Өвөр хангай аймагт өсвөр насны охин газ үнэрлэж байгаад хордож амиа алдсан. Талийгаач сүүлийн гурван жил газ үнэрлэж, мансуурдаг байсан. Энэ юу гэсэн үг юм бэ?. Гурвын гурван жил охин хүүхэд нь газ гэх хорт хийг үнэрлэж мансуурдаг байхад нь анзаарахгүй явсаар ийн хорвоогоос халихад нь хүргэчихдэг.
Найз нөхдөөрөө, хэсэг бүлгээрээ газ үнэрлэж байна
Мөн Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг 92 дугаар цэцэрлэгийн шатан дээр долоон хүүхэд газ үнэрлэж, мансуурч байгаад баригдсан хэрэг саяхан. Тэд 62 дугаар дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг. Цагдаагийнхан хүүхдүүдийг эцэг , эхэд нь хүлээлгэж өгөөд, Захиргааны хариуцлагын тухай хууль сануулсан байна. Ингээд насанд хүрээгүй хүүхдэд газ зарсан найман нэрийн барааны дэлгүүрийн худалдагчид торгуулийн арга хэмжээ авсан. Энэхүү хэрэг нь ерөнхий боловсролын сургуульд газ, архи, тамхи, мансууруулах бодис ямар хор нөлөөтэй, цаашлаад үүнийг хэрэглээд хэрэг хийсэн хүн хуулийн дагуу хэрхэн шийтгүүлдгийг ой тойнд нь суутал бүрэн зааж өгч чадахгүй байгааг илтгэж байна.
Одоо ч хоёр хүүхэд “сэхээн амьдруулах тасагт” байна
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянголдүүрэг, III, IV-р хорооллын эцэст байрладаг "Хангай" зочид буудалд 14-18 насны зургаан хүүхэд газ үнэртэж байгаад дэлбэрэлтэнд өртсөн. Энэ үйл явдал шөнийн 03 цагийн орчим болсон бөгөөд тэдний нэг нь эмэгтэй, тав нь эрэгтэй байсан. Энэхүү хүүхдүүд 20-35 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт эмчлүүлж байна. Хамгийн аймшигтай нь дэлбэрэлтэнд өртсөн хүүхдүүдийн хоёр нь сэхээнд, биеийн байдал нь тун тааруу байна.
Хийн газ нь хүний биед битгий хэл орчин тойрноо ч хүчтэй хордуулдаг аюултай. Өөрөөр хэлбэл, хийн газ үнэрлэсэн хүн амьсгал нь боогдож, шууд үхэлд хүргэх хортой байдаг.
Чиний бодлоор яагаад хүүхдүүд газ үнэрлэдэг юм бол. Газ үнэрлэж байгаа үе тэнгийнхэндээ хандаж юу хэлмээр байна?. Энэхүү асуултанд хариулт авахаар зарим нэг сургуулийн сурагчидтай уулзсан юм.
Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн сурагч Б.Соёлмаа: Газ үнэрлэх ямар байдгийг туршиж үзмээр байсан ч тэвчих хэрэгтэй
Охидууд газ үнэрлэх явдал бага байдаг байх аа. Ер нь хөвгүүд нэг нэгийгээ дуурайгаад. Бас байрны ах нарыг дуурайгаад л тамхи татах ч юм уу, архи ууж, газ үнэрлэдэг байх. Бас жоохон хүүхдүүд аймар сониуч байдаг. Тэгээд хүн дуурайгаад л газ үнэрлэж байгаа юм шигээ. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд, ийм муухай зүйл үнэрлэж өөрийнхөө биеийг хордуулахаа болиоч ээ. Нэг нэгнийгээ дуурайна гэдэг маш тэнэг зүйл шүү дээ. Яаж туршиж үзмээр байсан ч тэвчиж байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
33 дугаар сургуулийн сурагч А.Тэмүүжин: Бидэнд архи, тамхи, газ, цавуу аль аль нь огтхон ч хэрэггүй шүү дээ.
Архи худалдаж авах мөнгөгүй бас насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалдаггүй болохоор газ хэрэглэдэг байх. Газыг бол гэрт тог тасарчихлаа, ээж аав аваад ир гэсэн, эсвэл гэрт нь бэлэн газ байдаг ч юм уу яаж л бол яаж олох байх. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд, ийм муухай зүйл хэрэглэж амь насаараа хохирно гэдэг байж боломгүй үйлдэл. Бидэнд сайхан ирээдүй байгаа. Тэгээд ч ер нь бидэнд архи, тамхи, газ, цавуу аль аль нь огтхон ч хэрэггүй шүү дээ.
Баянзүрх дүүргийн “Шавь цогцолбор” сургуулийн сурагч Н.Тайванбат: Хичээл дээр газ хэрэглэх нь ямар хор хөнөөлтэйг зааж өгөөч
Хөвгүүд газ, цавуу үнэрлэж үзэх юмсан гэж ярьцгааж л байдаг.Гэхдээ би хэрэглэж үзээгүй. Саяхан газ үнэрлэж байгаад хүүхдүүд дэлбэрсэн гэсэн. Тэр хүүхдүүд дотор эмэгтэй хүүхэд бас байсан гэсэн. Ер нь манай байрны хүүхдүүдээс эхлээд энд тэнд мэдэгдэхгүйгээр газ үнэрлэчихээд мансуураад явж байдаг хүүхдүүд олон байдаг. Эцэг, эхээ бодоод өөрийгөө бодоод газ хэрэглэдэг байдлаа болих хэрэгтэй гэж хөвгүүдэд хэлмээр байна. Бас хичээл дээр газ, мансууруулах зүйлийн хор хөнөөлийг зааж өгдөг байвал сайн л байна. Телевиз, интернетээр ч газ хэрэглэх явдлыг болиулахын төлөө сурталчлах хэрэгтэй миний бодлоор.
Ийнхүү хүүхдүүдээс санал бодлыг сонсоход газны хор хөнөөлийн талаар сайн сурталчилж өгөөч гэж хүсч байсан юм. Хүүхдийн элч дуучин, “хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” хэмээн уриалдаг хүмүүс ээ! хүүхдийн төлөө дуу гаргахдаа гол нь биш, хүүхдийн төлөө нэгдэцгээе гэж уриалаад өнгөрөхдөө ч гол нь биш. Юу хэрэглээд байгаагаа ч мэдэхгүй, тэр зүйл нь өөрийг нь үхэлд хүргэнэ гэдгийг ч ойлгохгүй яваа бяцхан үрсдээ анхаарлаа хандуулаач ээ.
Монголын үрс цаг бусаар хорвоог орхих бус “Монголын үрс маш олон болтугай”

24tsag.mn
Сэтгэгдэл (20)