БАРИМТ 1
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар аз жаргал руу тэмүүлэх нь манай гарагийн хүмүүсийн хувьд нэг ижил хүсэл байгаасай гэсэн үзэл санааг дэмжих зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр /nternational Day of Happiness/ болгон тунхаглажээ.
БАРИМТ 2
НҮБ-ын Олон улсын өдрүүдийн хуанлид 100 гаруй баяр байдгийн дотор Биологийн олон төрөл янзын өдөр (тавдугаар сарын 22), Гепатит өвчинтэй тэмцэх өдөр (долдугаар сарын 28), Төрөлх хэлний өдөр (хоёрдугаар сарын 21), Оюуны өмчийн өдөр (дөрөвдүгээр сарын 26) зэрэг тэмдэглэлт өдрүүд багтдаг.
БАРИМТ 3
2013 оны 3 сарын 20-нд дэлхий нийтээрээ анх удаа Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэв.
БАРИМТ 4
Аз жаргал руу тэмүүлэх нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийг нэгтгэдэг нэгэн их хүсэл болдог гэсэн үзэл санааг дэмжихийн тулд 2012 оны 6 сард НҮБ энэ өдрийг аз жаргалын өдөр болгон баталжээ.
БАРИМТ 5
Яагаад заавал 3 сарын 20 гэж? Яагаад гэвэл энэ үед өдөр шөнө тэнцдэг өдөр билээ. Бараг дэлхийн бүх газар энэ үед өдөр шөнөтэй тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн билэгдэл болох юм гэж тооцоолсон байна.
БАРИМТ 6
Харин манай улсад 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг билээ.
БАРИМТ 7
Арабын Нэгдсэн Эмират улс, Венесуэл, Бутан улс Аз жаргалын яамтай бөгөөд Венесуэл улс гэхэд Аз жаргалын яамдаа улсын төсвийн 67 хувийг суулгаж ард иргэдийнхээ оюун санаа, сэтгэл ханамжийг чухалчилдаг гэнэ.
БАРИМТ 8
Энэ өдрийг батлагчид энэ баяр хүн төрлөхтөний гол зорилгын нэг нь аз жаргал гэдгийг харуулахыг уриалж байгаагаас гадна үүнтэй холбогдуулан бүх улс орнуудыг хүн бүрийн аж амьдралыг сайжруулахад хамаг хүчээ чиглүүлэхийг уриалж байгаа билээ.
БАРИМТ 9
НҮБ түүнчлэн дэлхий нийтийн анхаарлыг эдийн засгын хөгжил тэгш, бүх нийтийг хамарсан байх ёстой гэдэгт хандуулахыг оролдож байна.
БАРИМТ 10
Үүний үр дүнд улс орнуудын ядуурлын төвшин буурч, эдийн засгын өсөлт тогтвортой болох ажээ.
БАРИМТ 11
Үүнээс гадна НҮБ манай гарагийн хүмүүсийг бүгдийг нь аз жаргалтай болгохын тулд нийгмийн болон экологийн хөтөлбөрөөр эдийн засгын өсөлтийг дэмжих хэрэгтэй гэж баталж байна.
БАРИМТ 12
Олон улсын аз жаргалын өдрийг батлах санаачилга жижигхэн уулын орон болох Бутанаас (Bhutan) гарсан нь их сонирхолтой юм.
БАРИМТ 13
Бутаны вант улсын оршин суугчид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс бөгөөд иргэдийн аж амьдралыг хэмждэг нийт үндэстний аз жаргалын коэффициентээр (Gross National Happiness Index) бол энэ улс хамгийн сайн нь юм.
БАРИМТ 14
Нийт улсын жаргалын коэффициент гэдэг энэхүү ойлголтыг мөн Бутаны 4 дэх ван анх санаачлан дэлгэрүүлжээ.
БАРИМТ 15
Түүнчлэн хүмүүсийн аж амьдралын болон дэлхийн янз бүрийн орнуудын хүрээлэн байгаа орчны байдлыг тодорхойлохын тулд 2006 онд Олон улсын аз жаргалын индекс (Happy Planet Index) гарган баталжээ.
БАРИМТ 16
Философи, ёс суртахуун, сэтгэл судлал, мөн шажны номлол зэрэг шинжлэх ухаанууд аз жаргал хэмээх үзэгдлийг судалдаг бөгөөд физиологчид аз жаргалыг “аз жаргалын гормон“ хэмээгддэг эндорфин, серотонин, дофамин зэрэг гормонуудтай нарийн холбон судалдаг байна.
БАРИМТ 17
Мянга мянган жилийн турш аз жаргалын тухай ойлголт яруу найрагчид, зураачид, хөгжимчид, жүжигчдын бүтээлд өргөн орон зайг эзэлсээр ирсэн билээ.
БАРИМТ 18
Мэдээж хэрэг, баяр хөөр, гуниг зовлонгоор дүүрэн амьдралыг туулж яваа хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй Аз жаргалтай заавал учрах болно.
БАРИМТ 19
Уг өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн захидлын талархан хүлээн авч аз жаргалын захидлын давалгааг хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг юм.
БАРИМТ 20
Аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг тул сэтгэлгээгээ эерэг болгож өөрчлөх хэрэгтэй.
БАРИМТ 21
Энэхүү тэмдэглэлт өдрийг олон улсад өндөр ач холбогдолтой тэмдэглэдэг бөгөөд эерэг сэтгэлгээний давалгааг дамжуулан түгээдгээс гадна аз жаргалын дууны жагсаалтыг хүртэл гаргадаг аж.
БАРИМТ 23
Ард иргэдийн аз жаргалтай эсэхийг судалдаг олон үзүүлэлт, хүчин зүйл байдгаас хамгийн түгээмэл нь “аз жаргалын индекс”-ийн үзүүлэлт юм.
БАРИМТ 24
Оршин суугчдын эрүүл мэнд, дундаж наслалтыг экологийн нөхцөлд харьцуулснаар тухайн улсын “аз жаргалын индекс” гардаг.
Сэтгэгдэл (1)