БАРИМТ 1
Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улс дахь 500 орчим шүүгч шүүхийн шинэчилсэн зүйл, заалтыг мөрдөж эхлэх юм. .
БАРИМТ 2
Хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроосоо буюу Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хурлаараа сонгоно.
БАРИМТ 3
Бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилно.
БАРИМТ 4
Улсын Дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлдэг байх, шүүхийн шийдвэр бичих аргачлалд тавих шаардлагаыг хуульд тусгасан.
БАРИМТ 5
Шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өгсөн юм..
БАРИМТ 6
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзэн нэмэлт өөрчлөлтөөр хассан.
БАРИМТ 7
Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын Дээд шүүхээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлж байхаар болсон билээ.
БАРИМТ 8
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх,
БАРИМТ 9
Бусад гишүүн нь эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх,
БАРИМТ 10
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо /ШСХ/-г бие даан ажиллуулах эрх зүйн орчинг энэхүү хуулиар бүрдүүлж өглөө.
БАРИМТ 11
Шүүхийн сахилгын хороо нь есөн гишүүнтэй байна. Тэдний дөрвийг шүүгчид дотроосоо буюу Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгоно.
БАРИМТ 12
Бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын хэлбэрээр УИХ-аас томилохоор тусгасан ба Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавих шаардлага нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тавих шаардлагатай адил байна.
БАРИМТ 13
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах үйл явц Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг сонгон шалгаруулах процесстой адил нээлттэйгээр явах юм.
БАРИМТ 14
Шүүхийн ерөнхий зөвлөл, ШСХ-ны дарга, гишүүний бүрэн эрх, хориглох зүйл, хүлээх хариуцлагыг мөн тодорхой тусгаж өгсөн билээ.
БАРИМТ 15
Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлана.
БАРИМТ 16
Шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулахаар тусгасан билээ.
БАРИМТ 17
Хуульчийг шүүгчээр томилсноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж, эсвэл үлдэж болно.
БАРИМТ 18
Хуулиар хамгаалсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулна.
БАРИМТ 19
Шүүгчээр хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан хүнийг томилдог ч шинээр томилж байгаа шүүгчийг гурван сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх сургалтад заавал хамруулдаг боллоо..
БАРИМТ 20
Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.
БАРИМТ 21
Шүүгчид УИХ-аас тогтоосон 2.7-3.3 сая төгрөгийн цалин авдаг. Үүнд, хуульд заасан шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн хоёр хувийн нэмэгдэл авдаг. боллоо.
БАРИМТ 22
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзэн нэмэлт өөрчлөлтөөр хассан.
БАРИМТ 23
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байхаар болсон юм..
БАРИМТ 24
Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ..
Сэтгэгдэл (1)