БАРИМТ 1
Монгол Улс анх 1923 онд “Цагаан цэцэг”-ийн эсрэг вакциныг хийснээр дархлаажуулалтын түүх эхэлсэн.
БАРИМТ 2
Коронавирусний халдварт цар тахлын эсрэг вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. Хүн амын 60 хувийг гэж үзсэн нь хүн амын 60-70 хувийг дархлаажуулснаар цар тахлыг хумих боломжтой гэж ДЭМБ зөвлөж байгаа. Тиймээс энэ зөвлөмжийг дагаж байгаа.
БАРИМТ 3
Зорилтот бүлгээ хоёр эрэмбэлсэн. Өөрөөр хэлбэл COVAX хөтөлбөрөөр авах вакцинаар эхний ээлжид төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид, 50-аас дээш насныхныг хамруулна.
БАРИМТ 4
Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж бий.
БАРИМТ 5
Үндсэн хоёр төрөл буюу +2-оос +8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн бий.
БАРИМТ 6
Шинээр бүтээгдэж байгаа -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэн буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай авч өгсөн. Үндсэндээ, дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн.
БАРИМТ 7
Вакциныг хүлээж авахаас тарилга хийх хүртэлх бүх үе шатыг нарийн төлөвлөсөн. Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 нэгж бий.
БАРИМТ 8
Анхан шат буюу сум, өрхийн эмнэлгүүдэд дархлаажуулалтын нэгжүүд ажиллаж, аймаг, дүүрэг, улсын хэмжээнд вакциныг хадгалах, түгээх ажил зохион байгуулагддаг.
БАРИМТ 9
Коронавируст халдварын үед салбар хоорондын оролцоотойгоор вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тул бусад салбар чиг үүргийнхээ дагуу ажиллана. Тээвэрлэлтийн үе болон дархлаажуулалтын нэгж цагдаагийн байгууллагын хамгаалалтад ажиллана.
БАРИМТ 10
Дархлаажуулалтыг зай талбай ихтэй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай дамждаг өрөө тасалгаанд хийх шаардлагатай тул өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрт хамгийн ойр байрлах сургууль, цэцэрлэгийн байрны судалгааг гаргаж, түүндээ зохион байгуулахаар төлөвлөсөн.
БАРИМТ 11
Дархлаажуулалтын цэггүй газруудад түр цэгийг байгуулж, зохион байгуулна. Үүгээрээ хүрч үйлчлэх боломжгүй иргэдээ хамруулах юм.
БАРИМТ 12
Зорилтот бүлгийн хүн амаас хамааран тухайн нэгжид хэдэн хүн ажиллах тоог тогтоосон. Нэг нэгжид хамгийн багадаа 4-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
БАРИМТ 13
Улсын хэмжээнд вакцинжуулалтын ажиллагаанд нийт 11,605 хүн оролцох бөгөөд үе шаттайгаар сургалтад хамруулж, бэлдсэн. Вакцины эсрэг мэдээлэл иргэдийн дунд ямар байгааг судалж үзсэн. Дэмжлэг хяналтуудыг зохион байгуулж байгаа.
БАРИМТ 14
Вакцинжуулалт эхлэхтэй зэрэгтэй эрдэм шинжилгээний ажил хийж, вакцины хариу урвал, гаж нөлөөг судлах багийг сургаж, бэлтгэсэн байгаа.
БАРИМТ 15
-70 хэмийн нөхцөлд хадгалах вакцин нь дэлхий дахинд шинээр бүртгээгдэж байгаа пфайзерын вакцин. ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад багтсан вакцин.
БАРИМТ 16
Тээвэрлэх шаардлага гарвал үйлдвэрлэгчээс ирэх термо котейнерийн тусламжтайгаар хуурай мөс хийж тээвэрлэнэ. Вакциний өөрийнх нь заавар дээр 2-8 хэмд 5 хоног хадгалж, тээвэрлэх болможтой гэж заасан байгаа. Тиймээс анхан шатны нэгж дээр 2-8 хэм хадгалдаг. Манай улс ийм нөхцөлд хадгалах хөргүүртэй. Гурван төрлийн вакциныг тээвэрлэх, хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн.
БАРИМТ 17
COVAX хөтөлбөр нь дэлхий дээр коронавирусний цар тахал бүртгэгдсэн цагаас эхлэн дархлаажуулалтын чиглэлээр ажилладаг төрийн бус болон олон улсын байгууллага нэгдэн хөтөлбөр боловруулсан. Энэхүү хөтөлбөрийг COVAX гэж нэрлэж буй. Хөтөлбөрийн гол зорилго нь дэлхий нийтэд бүтээгдэж байгаа вакцинийг тэгш хүртээмжтэй хуваарилахад оршиж байгаа. Одоогоор 190 гаруй улс нэгдсэн. Монгол Улсын 2020 оны долдугаар сард элсэн орох хүсэлтээ өгч, өнөөдөр дархлаажуулалтын вакциныг авахаар болсон.
БАРИМТ 18
“Астразенека” вакцинийг Англи улсын Оксфорт гарган авч, хоёр үйлдвэрлэгчид эрхийг нь олгосон. БНСУ, Энэтхэг улс хоёр үйлдвэрлэж байгаа. “Астразенека” вакцинийг эрдэмтэдийн зөвлөлөөр хэлэлцэгдсэн. Өөрөөр хэлбэл зааварыг нь баталсан гэсэн үг.
БАРИМТ 19
Дэлхий дээр 230 гаруй төрлийн вакцин бүтээгдэн туршилтын шатандаа явж байгаа. Үүний 66 вакцин нь туршилтын буюу төгсгөлийн шатандаа явж байгаа. ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан вакциныг манай улс оруулж ирнэ.
БАРИМТ 20
Одоо хийгдэж байгаа вакцинууд нь хоёр тунтай хийгдэж байгаа. Өөрөө хэлбэл тухайн хүнд хоёр тунг хийж байж бүрэн дархлаа тогтож байна гэсэн үг.
БАРИМТ 21
3-4 долоо хоногийн зайтайгаар тарилга хийгдэнэ. Тиймээс товлолт хугацаанд нь хийлгэх шаардлагатай.
БАРИМТ 22
Коронавирусний вакцин нь бусад вакцин шиг насан туршын дархлаа тогтохгүй. Зургаан сар болон түүнээс дээш хугацаанд дархлаа тогтоно гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Бүрэн судлагдаж дуусаагүй байгаа.
БАРИМТ 23
Дархлаа сэргээх тунг зайлшгүй хийлгэдэг. Коронавирусний вакцин ч мөн энэ тунг хийлгэдэг байж магадгүй. Үр дүнг нь харж байгаад болно.
БАРИМТ 24
Вакцинжуулалтыг эхний ээлжинд 18 наснаас дээш насныханд хийнэ. Анх туршилт нь энэ наснаас дээш насныханд хийгдсэн учир 18 нас гэж тогтоосон.
Сэтгэгдэл (6)