БАРИМТ 1
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон нь Монгол улсад, монгол улсын иргэн бүрийг хохироосон гэмт хэрэг болсон.
БАРИМТ 2
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажил 2013 онд эхэлж, Энержи Ресурс компани барих байсныг тухайн үед Барилга зам тээврийн сайд байсан, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга санаатайгаар зогсоосноос үүдэн Монгол улсад 10 тэрбум ам.долларын бодит хохирол учирсан.
БАРИМТ 3
Энержи Ресурс компанийн толгой компанийн албан ёсны сайт болох www.mmc.mn-д 2010 онд байршуулсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замыг барих төлөвлөгөөний 267 дугаар хуудаст буй хүснэгтээс харахад уг төмөр зам 2013 оны 1 дүгээр сарын 01-ны өдөр ашиглалтанд орох байв. Энержи Ресурс компанийн төмөр замыг барих нийт өртөг нь 698.8 сая ам.доллар гэж тооцоолжээ. Өдгөө уг төмөр замыг 1 тэрбум 281 сая ам.доллар буюу 1.8 дахин илүү зардлаар баригдахаар болсон билээ.
БАРИМТ 4
Эрдэнэс-Тавантолгой, Энержи Ресурс, жижиг Тавантолгой гэсэн гурван компанийн нийт 115 369 мянган тонн нүүрс Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл авто тээврээр зөөгдсөн.
БАРИМТ 5
Төмөр замгүйн улмаас авто тээврээр нүүрс тээвэрлэсэн зардал өнгөрсөн 7 жилийн (2013-2020 он ) хугацаанд 3 тэрбум 254 898 мянга ам.доллар болсон.
БАРИМТ 6
Авто тээврээр зөөвөрлөсний 70 хувийг БНХАУ-ын иргэдийн эзэмшдэг тээврийн компаниуд хийсэн. Энэ нь нийт 2 тэрбум ам.доллар хятадын тээврийн компанид ашиг болон орсон гэсэн үг юм.
БАРИМТ 7
Нүүрс тээврийн автомашинууд 130-140 км түгжрэл үүсгэдэг.
БАРИМТ 8
Эрдэнэс-Тавантолгой компани гэхэд Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам тавигдсан байсан бол зөвхөн 2013 онд 30 сая тонн нүүрс олборлон борлуулах боломжтой байсан. Харамсалтай нь төмөр замгүйн улмаас 7 жилийн хугацаанд ердөө 65 сая тонн нүүрс түүхийгээр нь хямд үнээр борлуулсан.
БАРИМТ 9
Тавантолгойн бүлэг ордоос олборлож жилд дунджаар 30 сая тонн нүүрс (төмөр замаар зөөвөрлөн худалдах хэмжээ) 7 жилийн хугацаанд нийт 200 сая тонн нүүрс худалдаалж үүнээсээ 17 тэрбум 442 сая ам.долларын ашиг олох боломж алдагдсан. Өнгөрсөн 7 жилд зөвхөн нүүрс борлуулалтаас олох 14 тэрбум ам.долларын экспортын цэвэр орлогоо алдсан.
БАРИМТ 10
Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцааны 85 хувийг Монгол улсын Засгийн газар, үлдсэн 15 хувийг 2.5 сая хувьцаа эзэмшигч, 580 ААН эзэмшдэг. Экспортлох байсан 200 сая тонн нүүрснээс 7 тэрбум 402 сая ам.долларын ашиг олох байсан гэж тооцоолбол 6 тэрбум 306 сая ам.доллар нь Монгол улсын Засгийн газарт цэвэр ноогдол ашиг болон ирэх байв.
БАРИМТ 11
Эрдэнэс-Тавантолгой компаниас улсад төлөх ААН-ын албан татвар, нөөцийн төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэрэг нийт 3 тэрбум 715 сая ам.долларыын татвар татаас мөн төмөр замтай хамт байхгүй болов.
БАРИМТ 12
Эрдэнэс-Тавантолгой компанид гэрээт олборлолт хийх, бэлтгэн нийлүүлэлт хэлбэрээр орох 926 сая ам.доллар мөн үгүй болов.
БАРИМТ 13
Төмөр замтай байсан бол 7 жилийн хугацаанд нийт 200 сая тонн нүүрсийг олборлон борлуулсан ашгаас Монгол улсын Засгийн газарт орох байсан нийт 10 тэрбум ам.долларын “өгөөж” салхинд хийссэн.
БАРИМТ 14
Төмөр замаар зөөвөрлөн борлуулах байсан нүүрсний экспорт хийгдсэн бол өнөөдөр ам.доллар 2850 төгрөг биш 1550 төгрөгийн ханштай байх байлаа. Зөвхөн ам.долларын ханшийн зөрүүнээс гарсан хохирол асар их тоо болно.
БАРИМТ 15
Монголын долларын нөөц 4 тэрбумаас 4 дахин их ам.доллар экспортоо даган орж ирэх байлаа.
БАРИМТ 16
Монгол улс 890 гаруй мянган өрхтэй. Алдагдсан 10 тэрбум ам.доллар хэрвээ байсан бол бид өнөөдөр өрх бүрт 11 300 ам.доллар буюу 32 сая төгрөг болон очиж болох байв.
БАРИМТ 17
Монгол улс, тэр дундаа Улаанбаатар хотын иргэдийн тулгамдсан асуудал болох гэр хорооллын утаа, хөрсний бохирдлыг бүрэн шийдэх боломж бас алдагдсан.
БАРИМТ 18
Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянга гаруй өрх оршин суудаг. Гэр хорооллын эдгээр өрх нэг бүрийг 1 мкв нь 1 700 000 төгрөгийн өртөгтэй 70 мкв орон сууцанд оруулахад нийт 10 тэрбум ам.доллар болно. Гэр хороололд нэг ч өрх үлдээлгүй бүгдийг нь орон сууцжуулах боломж ч мөн алдагдсан. Утаа, хөрсний бохирдол шийдэгдэж, илүү тухтай аз жаргалтай иргэдтэй болох боломж бидэнд байсан.
БАРИМТ 19
Цэцэрлэгийн хүүхдүүдээ сугалаагаар азтай нь цэцэрлэгт хүмүүжих бус цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой байв. Улаанбаатар хотод 1150 цэцэрлэг бий. Нэг цэцэрлэгийг 2-3 тэрбум төгрөгөөр барьдаг гэсэн тооцоо гарсан байдаг. Ингэж тооцвол алдагдсан 10 тэрбум ам.доллараар 14000 цэцэрлэг барих боломжтой байлаа.
БАРИМТ 20
100 мянган монгол залуугийн өвөрт 100 000 ам.доллар хийж өгөөд дэлхийн топ сургуулиуд болох Харвард, Оксфорд, Стэнфорд зэрэг их сургуулиудад сургах боломжоо бас алдсан. 10 жилийн өмнө бариагүй төмөр замаас болж монгол залуусынхаа 20 000- 30 000 ам.долларын цалин авах боломжийг үгүй хийсэн.
БАРИМТ 21
Оюу Толгойн далд уурхайг хөгжүүлэхэд 7 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо бий. 2051 он гэхэд Оюу Толгойн өр 22 тэрбум ам.доллар болно гэдэг. Харин бид 7 тэрбум ам.доллараар далд уурхайгаа аваад монголчууд өөрсдөө 100 хувиар ажиллуулж, ашгаа өөрсдөө 100 хувь хүртэх боломжоо ч мөн алдсан.
БАРИМТ 22
Эрдэнэс-Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2 сая 511 мянган иргэнд 14.75 хувийн ноогдол ашигт 21 их наяд 95 тэрбум 187 сая 189 мянга 720 төгрөгний ноогдол ашиг хуваарилах бололцоо байсан.
БАРИМТ 23
Эрдэнэс-Тавантолгой компанийг 12 тэрбум хувьцаатай гэж тооцоод, нэгж хувьцьаанд 1758 төгрөг буюу 1072 хувьцаанд 1 сая 884 мянга 503 төгрөгний ноогдол ашиг хүртэх боломжоо алдсан. 2020 онд бид нэгж хувьцаанд 90 төгрөг буюу нийт 96 480 төгрөгний ашиг хүртсэн. Төмөр замтай байсан бол үүнээс 19.5 дахин их ноогдол ашиг хүртэх байжээ.
БАРИМТ 24
2022 онд төмөр замаа бариад дуусахад ОХУ манай улсын нүүрсний БНХАУ-д зарж чадахгүй. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр баригдаж буй т өмөр замынхаа өртгийг нөхөж чадахгүй байдалд орно. БНХАУ-ын нүүрсний зах зээлд эзлэх хэмжээ буурч 7-8 хувь болно.
Сэтгэгдэл (33)