БАРИМТ 1
УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн өөрчлөлт хийж, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхээ хангах эрхэм зорилго нэг шатаар урагшиллаа.
БАРИМТ 2
Шүүхийн тухай хуулийг эцэслэн батлахад УИХ-д суудалтай бүх намууд, бие даагчид онцгой хүчин чармайлт гаргаж, ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэж, нийгмийн шударга ёс тогтоох эрхэм зорилгод нэгдэж, Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн шинэчлэлийн төлөө нэг зорилго, нэгдмэл санаатай ажилалаа.
БАРИМТ 3
Энэ хуулиар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангалаа.
БАРИМТ 4
Иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэрэг хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зохицуулалтыг тусгалаа.
БАРИМТ 5
Шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдалд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, олон талын оролцоо хяналт тэнцлийг тогтоолоо.
БАРИМТ 6
Шүүхийн сахилгын хороотой байхаар тусгаж, ил тодоор сонгон шалгаруулах, нийтийн сонсгол хийх замаар шударга ёсыг хангах, шүүхэд шатлан дэвших боломжийг хангалаа.
БАРИМТ 7
Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хорооны шүүгч нарыг ил тод сонгон шалгаруулалтаар сонгох зарчмыг баримтлах, нийтийн сонсгол хийх, нэр дэвшигчдийн талаар иргэд санал бодлоо илэрхийлэх замаар шударга ёсыг хангах, шүүхэд шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бий болголоо.
БАРИМТ 8
Шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдалд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, олон талын оролцоо хяналт тэнцлийг тогтоолоо.
БАРИМТ 9
Шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэгийн шалгалт, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авч, эдгээр шалгалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилно. Шүүгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх тогтолцоо бий болно.
БАРИМТ 10
Хуулийн шинэтгэлийг батлахад Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай хуулийн зүйл заалтаас 98 хувийг оруулсан болохыг ажлын хэсгийн хамт олон хэлсэн.
БАРИМТ 11
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт: Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ.
БАРИМТ 12
Шүүхийн тухай хууль бол хуулийн засаглал, шударга ёсны суурь нь юм. Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ.
БАРИМТ 13
Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчим шүүхийн тухай хуулиар бодитой хэрэгжинэ.
БАРИМТ 14
Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Шүүхэд, шүүгчид хуулиас өөр дарга байхгүй болсон.
БАРИМТ 15
Энэ цагаас эхлэн эзэнтэй шүүгч, эрх мэдэл, эдийн засгаас хараат шүүгч гэж хэрхэвч байж болохгүй. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал энэ хуулиар эцэс болж байна.
БАРИМТ 16
Шүүгчийн томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж хонгил үүсгэдэг асуудал төгсгөл болж байна. Өмнө нь 4 хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн шүүхийн тухай хууль гэсэн нэг хууль болголоо.
БАРИМТ 17
Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тодорхой тусгаж өглөө. Хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус сахилгын хороо энэ хуулиар бий болж байна.
БАРИМТ 18
Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болголоо.
БАРИМТ 19
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг шүүгчид дотроосоо бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн уих-аас томилж байхаар боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөлөө.
БАРИМТ 20
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тусгалаа.
БАРИМТ 21
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: Шүүх хараат бусаар ажиллах боломж алдагдсан байгааг Ерөнхийлөгч, УИХ, ард иргэд шүүгчид хүртэл өөрсдөө хүлээн зөвшөөрч ирсэн.
БАРИМТ 22
Монгол Улс шүүхийн хараат бус байдлаар 140 улсаас 120-т жагсч байгаа нь гашуун боловч үнэн юм. Шүүхийн энэ системийн байдлыг бид хүндэрсэн байна гэж дүгнэсэн. Иймээс шүүхийн тухай хууль тогтоомжийг цогцоор нь иж бүрнээр нь засварлалаа. Энэ бол зөвхөн эхлэл гараа.
БАРИМТ 23
Сайн хууль амилах биежих эсэх нь хүнээс хамаарна. Шүүгчид маань өөрсдийгөө засч, шаардлагад нийцэж хуулиа дагаж ажиллах шаардлагыг тавьж байгаа. Ингэж чадахгүй өнөөдөртэйгээ, эрх мэдэлтэйгээ зууралдан, авлигажин, хонгилдож, муу муухайтай эвлэрч, сайн сайхныг үгүйсгэж ажиллаж болохгүй.
БАРИМТ 24
Энэ хууль олон хүний эрх ашгийг хөндөж байгаа учраас хуулийн үзэл санааг үгүйсгэж, таслан зогсоох үйлдэл хийхийг мэдэж байна. Үүнийг улдан дарж, шударга ёсны түүчээ болох хүч УИХ-д байгаа. Учир нь энэ хуулийн шинэчлэл дээр УИХ, парламентанд суудалтай бүх нам, бие даагчид шүүхийн шинэтгэл хийх ёстой, шударга ёсны асуудлыг хийх ёстой гэдэг дээр цул хүч болж 96.2 хувийн саналаар батлагдлаа.
Сэтгэгдэл (2)