БАРИМТ 1
Шүүхийн тухай хуулиар шүүгчийн сахилгын зөрчил болон шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэдгийг ялган зааж, шүүгчид хориглох үйлдэл, эс үйлдэхүйг жагсаагаад эдгээрээс зөрчвөл сахилгын шийтгэл хүлээлгэхээр зааж байгаа нь хараат бус, хариуцлагатай шүүхийг бий болгох тал дээр хийж буй том дэвшил юм.
БАРИМТ 2
Өнөөдөр эрүүгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн 50 хувь нь Дээд шүүх дээр очоод өөрчлөгдөж байна.
БАРИМТ 3
Мөн Захиргааны хэргийн шийдвэрийн дөрөвний нэг нь Монгол Улсын Дээд шүүх дээр өөрчлөгдөж байгаа нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхол бийг харуулж байна.
БАРИМТ 4
Иргэний хэрэг гэхэд л 2-3 мянгаараа Улсын Дээд шүүхийн долоон шүүгч дээр овоорчихсон байна.
БАРИМТ 5
"Даахгүй нохой булуу хураана" гэгчээр эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд Дээд шүүхийн шүүгчид амь тэмцэж байна.
БАРИМТ 6
Ер нь бусад улсын шүүгчид шиг байж болохгүй юу. Монгол Улсын Дээд шүүх 25 шүүгчтэй. Гэтэл АНУ-ын Дээд шүүх есөн шүүгчтэй.
БАРИМТ 7
Улсын Дээд шүүхийн шүүгчид хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг илтэд хоёр өөрөөр хэрэглэсэн маргааныг л хэлэлцэнэ. Түүнээс биш ял нь хөнгөдсөн, их бага байх тухай асуудал руу орох ёсгүй.
БАРИМТ 8
Давж заалдах шатны шүүхийг шүүх гэж тоохоо больсныг бүгд мэднэ. Дээд шүүх дээр очиж учраа олно, эцсийн шийдвэр гаргуулна гэдэг болсон.
БАРИМТ 9
Банк, санхүүгийн бизнесийн маргааны шүүхээр яваа дундаж хугацаа 4.6 жил болсон. Энэ хугацаанд гэрээнээс алдагдсан мөнгөнийхөө хойноос шүүхдэж байна. Энэ хугацаанд мөнгө нь үнэгүйднэ. Ийм учраас Монголд хөрөнгө оруулалт орохгүй байгаа юм.
БАРИМТ 10
Манай шүүхүүд дэндүү хүнд сурталтай. Тиймээс л Монголд Арбитр хөгжих ёстой юм. Томоохон гэрээ хэлцэл маргаанаа гаднын улсын Арбитраар шийдүүлнэ гэдэг заалт оруулаад байгаа нь манай шүүх хүнд сурталтай учраас тэр.
БАРИМТ 11
Дээд шүүх хэрэг маргааныг хяналтын журмаар хоёр үндэслэлээр шийдвэрлэнэ гэж байгаа. Гэтэл гурав болгох гэж оруулж ирсэн байгаа нь бүр ноцтой юм.
БАРИМТ 12
Бид хонгил нураах тухай ярьж байсан, одоо хонгилыг бүр томсгож, нээж өгөх гээд байна
БАРИМТ 13
С.Зориг агсны хэргийн яллагдагчдын гомдлыг хэлэлцэхэд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрөө ороод даргалаад шийдчихсэн.
БАРИМТ 14
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хязгааргүй эрх мэдэл өгөх саналыг зарим нэг гишүүн гаргаад байна. Хязгааргүй эрх мэдэл өгч болохгүй
БАРИМТ 15
Монгол Улсад нийт 117 шүүхэд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлж байна.
БАРИМТ 16
Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125.5 байсан бол 2019 онд 195.1 болж, нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 1.6 дахин нэмэгджээ.
БАРИМТ 17
Шүүгч бол шүүх эрх мэдэл гээд тусдаа Монгол Улсын хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэдэг субъект.
БАРИМТ 18
Нийгмээс энэ хамгийн сайн шүүгч гэж байгаа нь нийгмийн зүгээс өгч байгаа үнэлгээ дүгнэлт юм. Шүүгч гэдэг бол бид бүгдийг шүүдэг хүн.
БАРИМТ 19
Шүүгчийн сахилгын зөрчлийг олон улсын жишигт нийцүүлэн тодорхой, дэлгэрэнгүй хуульчлаагүй нь Монгол Улсад шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх тогтолцооны үр нөлөөгүй байдлын хамгийн том шалтгааны нэг мөн.
БАРИМТ 20
Сахилгын шийтгэлийг тодорхой, дэлгэрэнгүй хуульчлах нь нэг талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн үзэмжээрээ, субъектив хандах байдлыг хязгаарлах, нөгөө талаар юу хориглож, ямар үүрэг хүлээж буйг шүүгчид урьдчилан мэдэх, сахин биелүүлэх, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
БАРИМТ 21
Улсын Дээд шүүх шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг. Энэ агуулгаар нь харах ёстой. Одоо гарч байгаа хэрэг маргааны гурван хувь нь Дээд шүүхэд ханддаг.
БАРИМТ 22
Улсын Дээд шүүх бол хуулийн нэгдмэл байдлын хэрэглээг хандах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянадаг гарцыг тодорхой хэмжээнд хийж өгөхгүй бол хүний эрхийг зөрчих магадлалтай юм.
БАРИМТ 23
Практикаас хараад байхад иргэн, аж ахуйн нэгж, аргаа ядсан хүмүүс л Дээд шүүхийн шийдвэрийг хүлээдэг шүү дээ. Хүмүүсийн эцсийн горьдлого Дээд шүүх.
БАРИМТ 24
Шүүх өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газраас саналыг авахаас биш, Засгийн газар УИХ-д санал гаргаж өргөн мэдүүлэх зохимжгүй юм.
Сэтгэгдэл (1)