БАРИМТ 1
Цахим орчинд хүн бүр л хаягтай болж, идэвхтэй хэрэглэх болсноор энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил нэмэгджээ. Тухайлбал, 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар цахим орчинд үйлдсэн 19 гэмт хэргийн 15 нь фэйсбүүк орчинд иргэдийг залилжээ.
БАРИМТ 2
Сүүлийн үед хуурамч линк ашиглаж фэйсбүүкийг нь хакердаж, найз нөхөд, хамаатан садан, эргэн тойрныхноос нь мөнгө гуйх, залилах гэмт хэрэг өсчээ.
БАРИМТ 3
“Их хэмжээний мөнгө бага хүүтэй зээлнэ, гадаадад ажиллахыг санал болгож байна, ногоон картны сугалаанд хамруулна” гэх мэт хүний хэрэглээнд дөрөөлсөн, сонирхол татахуйц зарын дагуу хохирох тохиолдол ихэссэн байна.
БАРИМТ 4
Зарууд нь ихэвчлэн анкет бөглүүлэх, утасны дугаарыг нь авах гэх мэтээр хувийн мэдээллийг нь цуглуулдаг. Мэдээллийг өөрийн болгосны дараа фэйсбүүк хаягийг хакердаж, өөрийн болгож авдаг байна.
БАРИМТ 5
Таны хувийн мэдээллээр дамжуулан таны юу сонирхдог, ямар хүмүүстэй харилцдаг гэх бүх мэдээллийг судалж, яг танд тохирсон бараа үйлчилгээг санал болгодог аж.
БАРИМТ 6
Зээлийн хүсэлтийг шийдлээ. Та зээлийн шимтгэл болох төдөн ам доллар, еврог яаралтай шилжүүлээрэй. Үүний дараа бид таны дансанд төдөн долларыг шилжүүлнэ хэмээн иргэдийг хохироодог байна.
БАРИМТ 7
2019 онд 80 удаагийн гүйлгээгээр 270 сая төгрөг шилжүүлж, эцэстээ хохирсон тохиолдол гарчээ. Тухайн хүнийг мөнгөтэй гэдгийг эхлээд судалж, дараа нь итгэлийг нь олж авдаг ийм хэргийн тоо өсөх хандлагатай байгаа аж.
БАРИМТ 8
Сүүлийн үед онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт үйлчилгээ эрчээ авчээ.
БАРИМТ 9
Иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулж байгаа нь ямар ч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл юм.
БАРИМТ 10
Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулдаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа ба зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой аж.
БАРИМТ 11
Анх багахан хэмжээний мөнгө цуглуулж, багахан хэмжээтэй зүйлсээр азтан шалгаруулж, эцэстээ даамжран гар утас, мөнгөн эдлэл, сүүлдээ орон байр, автомашин, хурдан удмын адууны хонжвор хүртэл явдаг байна.
БАРИМТ 12
Цахим орчинд лайваар азтан шалгаруулахад азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг иргэн хянах боломжгүй байдаг. Мөн онлайнаар бараа зарж иргэдийг залилдаг, захиалсан барааны урьдчилгаа аваад алга болдог тохиолдол өсчээ.
БАРИМТ 13
Бооцоот таавар тоглоом нь мөн л тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагаа бөгөөд зөвшөөрлийг ХЗДХЯ-наас олгодог.
БАРИМТ 14
ХЗДХЯ-наас 2019-2020 онд бооцоот таавар тоглоомын тусгай зөвшөөрөл авсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй аж.
БАРИМТ 15
Мөрийтэй тоглоом буюу цахим орчинд түгээмэл явдаг үйл ажиллагаа бол покер юм. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор зааж өгсөн байдаг.
БАРИМТ 16
16. Монгол Улсын эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах”-ыг гэмт хэрэгт тооцсон байдаг.
БАРИМТ 17
Мөрийтэй тоглоомыг олон янзаар зохион байгуулж, ялангуяа орон байранд цуглуулж тоглох нь элбэг болжээ. Мөн цахим орчинд программ бүтээгээд хүмүүсийг уриалан дуудаж, код өгч 5-10 хүнийг бүлэг болгон покер тоглох явдал ихээр гарах болжээ.
БАРИМТ 18
Залилагчид их хэмжээний мөнгө, диплом, бичиг баримт бүрдүүлэлтийг амлаж, өөрийн урхинд оруулдаг.
БАРИМТ 19
Залилагч этгээд тухайн хүнээ маш их судалсан байдаг. Тэр хэрэгцээнд тулгуурлаж, маш сайхан санал тавьж, хурдан бүтээж өгнө гэж амалдаг. Иргэд ч итгэн энэ төрлийн хэргийн хохирогч болох нь нэмэгджээ.
БАРИМТ 20
Өөрийн фэйсбүүк хуудасны нууц үг, банкны картын нууц үгийг ойр ойрхон солих нь таныг энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна.
БАРИМТ 21
Иргэд данс тодорхой эзэнтэй. Хийсэн гүйлгээгээр нь хөөгөөд гэмт этгээдийг тогтоох боломжтой гэж боддог нь эндүүрэл аж.
БАРИМТ 22
Миний данснаас энэ данс руу гүйлгээ хийсэн байна. Энэ хүн миний мөнгийг авсан хэмээн гомдол гаргах иргэд олширчээ.
БАРИМТ 23
Гэмт этгээд өөрийнхөө дансыг ашиглах нь тун ховор. Танил биш, сонор сэрэмжгүй хэн нэгний дансаар гүйлгээ хийж, луйвардсан мөнгөө гаргаж авдаг байна.
БАРИМТ 24
Гэмт этгээд хэн нэгний дансанд халдчихаад таны дансаар дамжуулж мөнгө авах эрсдэл. Тиймээс хэн нэгэн таны дансаар гүйлгээ хийхийг хүсвэл татгалзаарай.
Сэтгэгдэл (2)