ЭШЛЭЛ 1
Авлигатай тэмцэх ажлыг үе үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн. Авлигыг бууруулахад хамгийн чухал нөлөөтэй зүйл бол цахим засаглал руу шилжсэнээр хүний хамааралт хүчин зүйл багасна гэж үзэж байгаа. Тиймээс “eMongolia” хөтөлбөрийг эхлүүлээд явж байна.
ЭШЛЭЛ 2
Төрийн байгууллагаас авдаг үйлчилгээг цахимжуулснаар гар хүндрүүлдэг байдал арилна.
ЭШЛЭЛ 3
Жил бүхэн авлигын үнэлгээ өгдөг байгууллагаас манайд хамгийн их авлигад идэгдсэн салбараар хууль шүүх, гааль, татварын газрыг нэрлэдэг.
ЭШЛЭЛ 4
Авлигатай тэмцэх газар бол мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх ажлыг байгууллагын дарга удирдаж явна гэдэг зохицуулалттай зөрчилдөөд байгаа юм.
ЭШЛЭЛ 5
Авлигатай тэмцэх газар цаашид дангаараа соён гэгээрүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлэг хянадаг байхаар, харин цагдаагийн байгууллага нийтийн хэв журам сахиулан, зөрчил шалгадаг байх зэргээр чиг үүргийг тусад нь зааж өгөх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 6
Шүүх, гааль, татварын байгууллагын удирдлагыг улс төр, нам, хувь хүний хүчин зүйлээс хамааралгүй байдлаар сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн.
ЭШЛЭЛ 7
Сонгон шалгаруулалтыг Хүний эрхийн комиссоос эхлүүлсэн. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог сонгон шалгаруулалтаар бүрдүүлнэ.
ЭШЛЭЛ 8
2021 онд эрхзүйн шинэтгэл 2 гэсэн бодлогын том баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ЭШЛЭЛ 9
Хууль, шүүхийн байгууллага бусдад дарамт шахалт үзүүлдэг, эд материалыг нь тонон дээрэмддэг асуудлыг халъя гэж бүгд нэгдэж байна. Намайг Хууль зүйн яамны сайд байхад ийм байдал гаргахыг би зөвшөөрөхгүй.
ЭШЛЭЛ 10
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагатай гэдэгт 100 хувь санал нэг байна.
ЭШЛЭЛ 11
2012-2016 онд хуулийн байгууллагынхны хууль бус үйлдэл хавтгайрсан. УЕП, ТЕГ, АТГ-ын дарга нь бизнесмэнүүдийг дээрэмддэг байдал гаарсан.
ЭШЛЭЛ 12
Бид жагсаж цугласны үр дүнд Үндсэн хуулийг өөрчлөөд, Шүүхийн тухай хуулийг шинэчлэх гээд, хонгил гэдэг юм байхгүй болоод явж байна.
ЭШЛЭЛ 13
Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайд байхад Улсын ерөнхий прокурор нь хэргээ зохимлоор үүсгэдэг, өөрөө хянадаг жинхэнэ хонгилын эзэн болчихоод байсан учраас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгахаас аргагүйд хүрсэн шүү дээ
ЭШЛЭЛ 14
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулах үед тагнуул, цагдаа гэсэн гурван байгууллага харьяаллын хэргийг давхар мөрддөг байснаас хэргээ булаацалддаг байсан.
ЭШЛЭЛ 15
Мөнгө угаах гэмт хэргээр бизнесмэнүүдэд хэрэг үүсгээд цагдан хорьчихдог. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, тагнуул, цагдаагийн байгууллагынхан тус тусдаа илрүүлсэн хэргээ л мөрдье хэмээн суудаг болчихсон байсан.
ЭШЛЭЛ 16
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр яамдаас санал аваад нэгтгээд явж байна.
ЭШЛЭЛ 17
Зөрчил гаргасан этгээдийг шууд торгохоосоо илүү төр шалган тусалдаг, урьдчилан сануулдаг болно.
ЭШЛЭЛ 18
Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлсөн бол 50 хувь бууруулдаг зохицуулалт оруулж ирж байна. Хууль тогтоомжийн хуулийг боловсронгуй болгох хуулийн төсөлд дараалалд ороод яваа.
ЭШЛЭЛ 19
Талийгаач С.Зориг агсны хэрэгт холбогдсон гурван хүнийг эрүүдэн шүүсэн гэдэг хэрэг өнөөдөр ямар байдалтай байгааг бүгд харж байна. Шүүхийн тухай хуулийг нэн яаралтай баталж, хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага жинхэнэ утгаараа ажиллах ёстой.
ЭШЛЭЛ 20
Шүүхийн тухай хуулийг батлуулах гэхэд ямар их гүтгэлэг ирж байна гээч.
ЭШЛЭЛ 21
Өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн 49, 51 хувийг тойрсон асуудлыг эцэслээгүй л явж байна.
ЭШЛЭЛ 22
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг 2017 оноос мөрдөж эхэлсэн. Жилд ойролцоогоор 8000 хүн хүчирхийллийн улмаас баривчлах шийтгэл авч байна. Цаашид энэ чиглэлд илүү анхаарч ажиллана.
ЭШЛЭЛ 23
Сүүлийн үед мөрдөх албанд ажиллаж байсан цагдаа, прокурорын байгууллагуудын үе үеийн туршлага, дадлагатай хүмүүсийг урьж уулзаж байна.
ЭШЛЭЛ 24
Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин сэргээх, хуулийг улам боловсронгуй болгохын тулд судалгааны ажлыг хийж байгаа. Энэ тухай одоо ярихад эрт байна.
Сэтгэгдэл (17)