Монгол Улсын Ерөнхий У.Хүрэлсүх эдийн засгийг эрчимжүүлэхэд нийт 793 тэрбум зарцуулна. Ингэснээр хүүхэд бүрт,хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, тэжээгчээ алдсан өнчин хүүхэд, халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд сар бүр 100 төгрөг олгохоо мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарсэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Засгийн газраас эдийн засгийг дэмжих үүднээс нийгмийн зорилтот бүлэгт болон хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүний эх үүсвэрийн хаанаас гаргах юм бэ?
-Засгийн газраас хоёр тогтоол хамтад нь баталсан. Цар тахлын үед авч хэрэгжүүлэх санхүүжилтийн хувьд Монгол Улсад энэ жил “Залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулах ёстой байсан. Мөн Токиогийн зуны олимпод оролцох зардал, цар тахлы үед ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс танагдсан төсөв болон зарим тусгай сангаас хэмнэсэн хөрөнгөнөөс дээрх санхүүжилтийг гаргана. Эдгээрээс гадан Өрийн удирдлагын тухай хуулийн заалтын дагуу зарим гадаад өр төлөх хойшлуулах хэлцэл хийгдэж эхэлсэн. Товчхондоо хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардлын хэмнэлтээс шаардлагатай санхүүжилтыг гаргана. Засгийн газраас хэрэгжүүлэх дөрвөн арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг зарцуулна. Хүүхдийн мөнгө, хүнсний талоны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн, халамжийн тэтгэврээс олгох мөнгө нь 593 тэрбум төгрөг. Үлдсэн 206 тэрбум төгрөг нь ноолуурын урамшуулалд зарцуулна. 200 тэрбум төгрөгийн журам удахгүй батлагдана.
-Ийм хэмжээний санхүүжилт зарцуулахаар улсын төсөвт хүндрэл учрахгүй юу?
-Үндэсний Статистикийн хорооноос нэгдсэн төсвийн орлого найман хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй байна. Засгийн газрын хуралдаанаас баталсан хоёр тогтоолын эхнийх нь эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн. Ялангуяа экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл хийж байна. Нүүрсний тээвэрлэлтийн тоог нэмэгдүүлж байна. Энэ оны хоёрдугаар хагаст амжиж эхний нэгдүгээр улиралд алдсан экспорт хийх төлөвлөгөө бий.
-Оны төгсгөлд төсвийн алдагдал долоон их наяд төгрөгт хүрнэ гэдэг зүйлийг эдийн засагчид ярьж байна. Гадаад өрийн зарим төлөлтийг хойшлуулсан гэлээ. Гэтэл сонгуулийн дараа эдийн засагт хүндрэл учрах вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Эрсдэл гарахгүй юу?
-Сонгууль болдогоороо болж өнгөрнө. Үүний дараа амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Засгийн газрын зүгээс хэвийн үргэлжилнэ гэдэг байдлаар бүх гэрээ, хэлцэлийг хийж, төлөвлөж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй. Эдийн засгийн хувьд ирэх жилээс төлж эхлэхгадаад өрийн асуудал байна. “Их-20”-иос зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах боломжийг нээж өгсөн. Улс орнууд саналаа өгч байна. Энэ сарын 24-нд Монгол Улс Засгийн газар ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хугацаа дуусна. Засгийн газраас хөтөлбөрийн хэрэгжилтийг 80-85 гэж үзсэн. Цар тахлын үед энэ хөтөлбөрт дахин шилжихээр ярилцаж байна. Удахгүй энэ талаар мэдэгдэнэ.
-Хүүхдийн мөнгийг арилжааны банкуудад шилжүүлсэн үү?
-Сангийн яамны Төрийн сангаас дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөнд зориулсан бүх мөнгийг банкуудад шилжүүлсэн. Өнөөдөр, маргаашдаа багтаж иргэдийн данс руу шилжинэ.
Сэтгэгдэл (10)