Барилгын материалын гол бүтээгдэхүүн болох цементийн үнэ өссөн, нөөц буурсан гэдэг мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг асуудлаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, коронавирусний тархалтаас бол барилгын салбарын үйл ажиллагаа харьцангуй орой эхэллээ. Дээр нь тус бүр нэг, нэг сая тоннын хүчин чадалтай дөрвөн үйлдвэр байдаг. Одоогоор "Цемент шохой" ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. МАК-ын үйлдвэрт цахилгааны саатал үүссэн. Уг нь дөрөвдүгээр сарын 30-нийг хүртэл өдөрт 3000-3500 тонн цемент үйлдвэрлэж нийлүүлж байсан.
Мөн "Монцемент" компанийн хятад ажилчид БНХАУ-аас ирж чадаагүйтэй холбоотой үйлдвэрлэлийн зарим хэсэг саатсан.
Энэ асуудалд салбар яамны зүгээс асуудал хөндөж, холбогдох газарт нь хүргэсэн. Хэрвээ асуудал шийдэгдвэл тусгай горимоор ажиллуулах боломжтой. Учир нь үйлдвэр нь хөдөө орон нутагт байрладаг. Өдөрт 2500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
Түүнчлэн "Мөнхийн баян гал" ХХК нь өдөрт 2500 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн адил хятад ажилчид нь ирж чадаагүйгээс болж үйлдвэрлэлийн процесс саатсан. Хэрвээ УОК-оос асуудлыг шийдвэрлэвэл асуудал шийдэгдэнэ.
Бага хэрэглээтэй иргэдийн хувьд цемент үнэтэй байна гэдэг зүйл ярьсан. Тиймээс борлуулалтын шатанд үнэ нэмэхгүй байх бодлого баримталж байна. Жишээлбэл, 180 мянган төгрөгөөр гарсан цементийг 5-10 мянган төгрөгөөр нэмүү өртөг шингээх байдлаар ярилцаж байна. Цахим орчинд цементийн үнэ хөөрөгдөх гэсэн сонирхолтой иргэд ташаа мэдээлэл тараах сонирхолтой байх шиг байна. Тиймээс иргэн, ААН-д хандаж хэлэхэд зөв мэдээлэл авахыг хүсье.
"Хөтөл" цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн. МАК компани гурав хоног цахилгаас болж саатсан. Ирэх лхагва гарагаас ачилтаа хийж эхэлнэ.
Эдгээр компаниуд нь дотоодын хэрэгцээний 70-80 хувийг хангадаг учир үнэ өсөх вий гэж айх хэрэггүй. Буудай тээвэрлэлтийн үеэр цементийн үнэ өсөх хандлага байдаг. Тиймээс хэчнээн вагон тавих зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байна" гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (4)