Тэтгэврийн тогтолцооны реформын талаар эдийн засаг, судлаачид хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр эдийн засагчид болон хуульчид өөрсдийн байр сууриа илэрхийлж буй. Тухайлбал,
Эрх зүйч Э.Ганбат: Тэтгэврийн шинэчлэлийг ярихын тулд эрх зүйн орчноо бүрдүүлэх хэмжээнд төрийн бодлогоо тодорхойлж чадсан уу гэдгийг харах хэрэгтэй. Тэтгэврийн тогтолцоотой холбоотой үндсэн хоёр бодлого байдаг. 1999-2021 оны баталсан бодлого нь хувилбарын хувьд нөхцөл байдлаа зөв үнэлсэн, санал төлөвлөгөө нь бодитой байсан. Гэхдээ шилжилтийн механизмаа нэрийн данс гээд хийсвэрээр хуримтлалын мөнгө тооцож явна. Шинэчлэлийг 2020 оноос шилжихээр төлөвлөгөө гаргасан боловч хэрэгжилт нь тодорхой биш. Хуримтлалын тогтолцоонд 2021 оноос бүрэн шилжинэ гэсэн ч энэ талаар огт тайлбарлаж чадаагүй. Хувийн удирдлагатай байх, төр нь тэр баталгааг гаргаж хянадаг байх зэргээр хувийн тэтгэврийн сангийн ойлголт байхгүй. Хуримтлалын сан байна, үүнийг төр өөрөө удирдана гэсэн ойлголт харагдаж байна. Эх үүсвэр нь байхгүй. Төсвөөс татаас өгнө.
Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 2015-2030 оны бодлогодоо яг юу хийхээ тодорхойлж чадаагүй. Иргэд олноороо өндөр настны тэтгэвэрт гараад ирэхээр энэ сан өөрийн алдагдлаа дааж чадахгүй юм биш үү гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Ухралт хийсэн. Дэвшилттэй тал нь хувийн тэтгэврийн сан гэж оруулж ирсэн ч бодлого нь тодорхойгүй. Олон улсын хэмжээнд яригдаад байгаа албан журмын даатгалын тодорхой хувийг хувь хүн дээр нь бүртгэж аваад түүн дээр нь хувийн даатгалын санд ордог. Сангийн эрсдэлийг давхар даатгалаар баталгааг нь хангадаг байх, хуримтлалын өссөн өгөөжийг өөрөө болон өв залгамжлуулдаг байхыг тусгаагүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хувийн тэтгэврийн нэмэлт даатгал туйлширсан нь үнэн.
Өнөөдөр дэлхий даяараа шимтгэл төлдөг иргэдийн эрх ашгийг хамгаалсан бодлого зохицуулалтыг хийж байна. Манай улсын тэтгэврийн тогтолцооны өнөөгийн систем гажуудсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон байна.
Эдийн засагч Ө.Ганзориг “Би Сангийн яаманд энэ хэлэлцүүлгийн талаар танилцуулаад ирлээ. Алба хаагчдын зүгээс дэмжиж байна лээ. Тэтгэврийн шинэчлэлт эерэг үзүүлэлт гарах байх гэж найдаж байна.
Өнөөдөр ядуурал, төгрөгийн ханшны сулрал, инфляци, улстөрийн популизм зэрэг олон асуудал бий. Асуудал бүрийн цаана нуугдсан суурь асуудал нь баялгийн шударга бус хуваарилалт, баян хоосны ялгаа юм. Энэ байдал хэт ихсэнээр Ром, Венесуэль улс шиг болдог. Энэ асуудлыг МУИС-ийн эдийн засагчид ярьж байна. Уг нь Сангийн яам ярьмаар байна. Баялгийн хуваарилалтыг хэрхэн хийх вэ. Үүнийг анх тодорхойлж гаргасан нь К.Маркс юм. Үүнээс хойш баялгийн бүтээлийн дараагийн томоохон бүтээл Франц улсад гарсан.
Тухайлбал, Швед улсын хувьд нийт хүн амын таван хувь нь тухайн улсын баялгийн 18 хувь, Уругвай улсад 45 хувийг эзэмшдэг. Харин манай улсын хувьд үүнийг хэмжих арга хийгээгүй ч хадгаламжийн төвлөрлөөр нь үзвэл, хүн амын топ таван хувь нь нийт баялгийн 90 хувийг эзэлдэг. Харин Монголбанкнаас гаргасан тооцоогоор 60 хувийг эзэлдэг гэсэн. 30 жилийн өмнө бүгд эрх тэгш байсан нийгэм энэ хугацаанд дэлхийд байхгүй баялгийн төвлөрөл бий болгосон нь гайхалтай.
Б.Лхам
Сэтгэгдэл (14)