Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар өчигдөр 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж ОБЕГ мэдээлэв.