Өнөөдөр "GALA" хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо "Алдарт эхийн 1 дүгээр одон"-гоо гардаж авлаа. Тэрбээр ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрбээр "Гэр бүл төлөвлөлтийн дагуу 26 настайдаа ээж болж байлаа. Ууган охин минь хайрыг гүн гүнзгийгээр мэдрүүлж ирсэн. Анхны минь хайр дурлал гэж хэлэх дуртай байдаг. Манайх зургаан хүүхэдтэй. Бага маань одоо 2 нас хүрэх гэж байна. Өнгөрсөн жил ой хүрээгүй байсан учраас энэ шил Алдарт эхийн нэгдүгээр одонгоо авч байгаа юм. Хамгаас их догдоллоо. Эх хүний баяр жаргал, туулах зүйлс, туулсан бүхнийг төрдөө үнэлүүлж үеийн ээжүүдтэйгээ хамт гардан авч байгаа учраас маш их баяртай байна. Ээж хүний, эмэгтэй хүний энэ хорвоод ирсний хамгийн том үүрэг бол бусдыг энэрч хайрлах эхийн сэтгэл болов уу. Тэр гайхалтай энэрэл хайрыг хүн бүрд түгээхийг, ойлгуулахыг хичээж байгаад баярлаж байна. Ээжүүд бидэнд бас хүндэтгэл үзүүлж байгаад баярлалаа.
Магадгүй, эмэгтэй хүн хайр энэрэл, нинжин сэтгэлээ бусдад зориулах үедээ дотоод хүчийг олдог. Та бүхэн хамгийн их дотоод хүчтэй, гайхамшигтай хүмүүс шүү.
Тиймээс өдөр бүр өөрсдийн амьдралдаа дүүрэн байж, хязгааргүй үргэлжлэх хамгийн үнэ цэнэтэй үүргийн эзэд байгаадаа сэтгэл хангалуун яваарай. Бүхий л зүйлийн эхлэл эх хүн шүү" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)