-
2022 оны 6 сарын 10
Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа зэвсэгт хүчинд Украин улс руу довтлох тушаал өгсөн. Уг цагаас хойш Украин улс дайны талбар болж олон сая украинчууд эх орноо орхиж аюулгүй газар луу дүрвэсэн.
-
2022 оны 6 сарын 10
ОХУ-ын төрийн мэдээллийн РИА Новостигийн мэдээлснээр Украины зүүн захад байх өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард улсын ОХУ-ын талыг баримталсан шүүх гурван хүнд “хөлсний цэрэг” гэх үндэслэлээр цаазын ял оноожээ.
-
2022 оны 6 сарын 09
Герман улсын нийслэл Берлин хотын баруун хэсгийн нэгэн худалдааны гудамжинд 29 настай эр явган хүний зам руу машинтайгаа орж дунд сургуулийн багш болон сурагчдыг ноцтой гэмтээж нэг хүний аминд хүрчээ. Тэрбээр Албани болон Герман улсын давхар иргэншилтэй, сэтгэцийн өвчтэй нэгэн байсан гэнэ.
-
2022 оны 6 сарын 09
Дэлхийн Банк өнгөрсөн мягмар гарагт гаргасан мэдэгдэл дээрээ Орос-Украины нөхцөл байдлаас болж Украин улсад 1.49 тэрбум ам.долларын нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэх болсон гэдгээ зарлалаа.
-
2022 оны 6 сарын 09
Дэлхий нийтийн, ялангуяаа Европ тивийн анхаарал тэр чигтээ Орос-Украины нөхцөл байдалд дээр төвлөрч буй энэ цагт Норвеги улс 22 ширхэг өөрөө явагч танкийг Украин улсад хандивлалаа.
-
2022 оны 6 сарын 09
Учир нь Украин улсын газар нутагт бүх зүйлс өрнөж байгаа. Хоёрдугаар сарын 24-нд цэргийн тусгай үйл ажиллагаагаа эхлэх үед бидэнд Украин улсыг нацистуудын нөлөөнөөс чөлөөлөх гэсэн нэг л тодорхой зорилго байсан. Одоо ч уг зорилго маань өөрчлөгдөөгүй” гэж хариулжээ.
-
2022 оны 6 сарын 09
Герман улсын канцлер Олаф Шольц болон Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский нар дэлхий нийтийг хоол хүнсний хомстолд орох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Украин улс дахь үр тариаг ямар ч аргаар хамаагүй экспортлохоор тохиролцжээ.
-
2022 оны 6 сарын 09
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Орос-Украины нөхцөл байдлаас болж америкчуудыг Орос компанийн хувьцаа, рубль, болон бонд худалдан авахыг хориглосон хөрөнгө оруулалтын шинэ хязгаарлалт тогтоожээ.
-
2022 оны 6 сарын 08
Владимир Путин Украин улс руу халдах тушаалыг хоёрдугаар сарын 24-нд өгснөөс хойш Барууны орнууд олон тооны хоригийг ОХУ-д тавиад байгаа. Энэхүү маш үр дүнтэй, маш өргөн цар хүрээтэй хоригууд ОХУ-ын эдийн засгийг хэдэн арван жилээр ухраах болно.
-
2022 оны 6 сарын 08
Украин улсын жинхэнэ анх нөхөр санал хураалтад ялж албан тушаалаа хадгалж үлдсэнд би туйлын их баяртай байна. Манай улсын хамгийн чухал хамтрагчдын нэг болох Их Британи улсын гадаад бодлого тогтвортой үлдэж байгаа нь сайн хэрэг. Үнэхээр сайхан мэдээ байлаа.
-
2022 оны 6 сарын 08
Европ тив болон ОХУ хоорондоо салшгүй гүн холбоотой. Тэд нэг нэгнийхээ хажууд байрладаг гэдгийг бүгд мэднэ. Ирээдүйд Европ болон ОХУ харилцан холбоогүй байна гэдэг боломжгүй зүйл. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский авилгын эсрэг маш зоригтойгоор тэмцэгч нэгэн. Гэхдээ Украин улс дахь олигархуудын эрх мэдэл таны төсөөлснөөс хамаагүй их.
-
2022 оны 6 сарын 08
ОХУ-ын эзлэн түрэмгийллээс болж одоогийн нөхцөл байдалд ирэх өвөл бидний хувьд маш хүнд цаг үе байх болно. Тусгаар тогтносон он жилүүдээс хойш Украинчуудын нүүр тулах хамгийн хүнд өвөл байх нь тодорхой.
-
2022 оны 6 сарын 07
Манай улс ОХУ-тай байлдахыг хүсэхгүй байна. НАТО ч мөн адил ОХУ-тай байлдахыг хүсэхгүй байгаа. Аль хэдийнээ 100 өдрийн турш үргэлжилчихсэн уг дайнд Америкийн Нэгдсэн улс Украин улсыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж зэвсгийн туслалцаа үзүүлсээр байх болно
-
2022 оны 6 сарын 07
Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхий нийтэд тулгараад буй хоол хүнсний хомстлын асуудлыг шийдвэрлэхийн тулд хөлөг онгоцнууддаа зориулж аюулгүй байдлын коридор нээж хурааж авсан үр тариагаа Ази болон Африк тив рүү гаргахаар ажиллаж байна.
-
2022 оны 6 сарын 07
Украин улсын Донбассын бүс нутагт өрнөж буй тулааны үеэр өнгөрсөн ням гарагаас даваа гарагийн хооронд Оросын армийн хоёр генерал амиа алджээ.
-
2022 оны 6 сарын 06
Манай улсад зэвсэг нийлүүлэх нь ганцхан удаа хийх зүйл бус биднийг ялалт байгуултал тасралтгүй үргэлжлэх ёстой үйл хэрэг гэдгийг Барууны анх нөхөд маань ойлгох хэрэгтэй. Бид олон арван улсаас зэвсгийн тусламж хүлээж аваад эхэлсэн.
-
2022 оны 6 сарын 06
Манай багийнхан Лисичанск болон Соледар хотуудад байсан. Уг хоёр газар нь хоёул сүүлийн хэдэн долоо хоногийн турш агаарын бөмбөгдөлтөд өртсөөр байгаа. Би тэнд уулзсан бүх хүмүүсээр маш их бахархаж байна.
-
2022 оны 6 сарын 06
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Италийн Ла-7 телевизийн нэвтрүүлэгчид өнгөрсөн ням гарагт мэдээлснээр тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын хэд хэдэн орнууд агаарын хилээ ОХУ-ын агаарын тээврүүдийг нэвтрүүлэхгүй байхаар хаасан тул Серби улсын нийслэл Белград хотод өнөөдөр буюу зургадугаар сарын 6-нд хийх уулзалтдаа очиж чадахгүй байгаа гэнэ.
-
2022 оны 6 сарын 06
Хэрэв АНУ, Украин улсыг алсын тусгалт пуужингаар хангах юм бол бид илүү олон шинэ байршлууд руу дайрах болно. Бид аль болох удаан хугацаанд зэвсэгт мөргөлдөөнийг идэвхгүй байлгах зорилготой. Гэхдээ алсын тусгалт пуужин Украин улсын гарт орвол бидний гаргах шийдвэр маш тодорхой. Үнэндээ тэд уг зэвсгийг авлаа гээд бодит байдал дээр юу ч өөрчлөгдөхгүй.
-
2022 оны 6 сарын 03
Англи хэлэнд бид бүхэн Турк улсын нэрийг “Turkey” хэмээн бичиж заншсан. Тэгвэл уг үг нь цацагт хяруул гэх давхар утгатай гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Үүнээс болж Турк улсын нэртэй холбоотой асуудлууд нэлээд их гардаг байсан тул тэд улсынхаа албан ёсны нэрийг “Türkiye” болгон өөрчлөх ажлыг арван хоёрдугаар сард эхлүүлсэн.