Бямба гаргаас эхлэн цас орж, агаарын температур буурсны улмаас Их Британийн ихэнх нутгаар гурван өдрийн турш цас орж байна.
Энэ амралтын өдрүүдэд Англи, Уэльс болон Шотландын зарим хэсэгт цас орж, цасан шуурга шуурч, мөстсөн байдал даваа гариг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тухай цаг уурын станцууд мэдээлжээ. Энэ нь хөдөө орон нутгийн иргэдийг хязгаарлах, сургуулиудыг хаах, цахилгаан таслах, түүнчлэн аялал жуулчлалын салбарт нөлөөлөх эрсдэлтэй.
Их Британийн ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга, аадар бороо орсны дараа Английн баруун хойд хэсэгт үерийн гамшиг тохиолдсон. Гэвч үүнийг дагаад сэрүүн агаар тус улсыг дайрч, хаа сайгүй жавра тачигнав бололтой.
Л.Баяр