Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг албадан баривчлах өнөөдөр өглөө эхэлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд анх мэдээлэв. Өмнөд Солонгосын дээд шүүх Юныг улс орноо үймээн турхирч, цэргийн онц дэглэм тогтоосон хэргээр гурван ч удаа мөрдөн байцаалтад дуудсан ч тэр үл тоомсорлосон юм.
Юныг дэмжигчид Сөүл дэх ерөнхийлөгчийн ордны гадаа өдөр бүр жагсаал өрнүүлж байсан бөгөөд өнөөдөр түүнийг баривчлах ажиллагаанд саад учруулж байна.
Баривчлах багийн бүрэлдэхүүнд 120 цагдаа, Авлигатай тэмцэх газрын (CIO) 30 албан тушаалтан багтсан байна. Тэдний 80 нь хашаанд байгаа бол бусад нь гадаа бүслэлтэд зогсож байгаа ажээ. Цагдаа нар ерөнхийлөгчийн ордон руу явах явган хүний замыг бүрэн хааж, олон арван автобуснуудыг байршуулжээ.
Өмнөд Солонгосын албаныхан өмнө нь ийм төрлийн ажиллагааг амжилтгүй болгож байжээ. Тодруулбал, 2004 онд Ардчилсан намын дарга Хан Хва Гап улс төрийн хууль бус хандивын хэргээр баривчлагдахаас зайлсхийж байв. Мөн 2000 онд албаны хүмүүс тухайн үеийн Их Үндэсний намын гишүүн Жон Хён Гюныг дөрвөн удаа баривчлахыг оролдсон ч амжилтгүй болж байсан. Эцэст нь тэр сайн дураараа байцаалт өгөхөөр ирж байв.
Мөрдөн байцаагчид нэгдүгээр сарын 06-ны дотор Юн Сук Ёлыг баривчлах ёстой. Хэрэв хэтэрвэл хуулийн хугацаа нь дуусгавар болох юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)