АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удагаа сонгогдоод байгаа Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна. Доналд Трамп уулзалт хэзээ болох талаар тодорхой хугацаа өгөөгүй аж.
Тэрбээр Флорида дахь Мар-а-Лаго амралтын газартаа хэлсэн үгэндээ "Тэр уулзахыг хүсч байна, бид үүнийг бэлдэж байна" гэв. ОХУ-ын ТАСС агентлаг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснийг иш татсанаар, АНУ уулзалт хийх хүсэлтийг албан ёсоор хараахан ирүүлээгүй байна.
Д.Трамп сонгуульд ялсан даруйдаа "нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа очсоныхоо дараа удахгүй Украины дайныг зогсоох хэлэлцээр хийнэ" гэж амласан. Мөн тэрбээр Киевт АНУ-ын цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Л.Баяр