Мягмар гаргийн өглөө Төвөдийн алслагдсан бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлт хөрш Балба, Бутан болон Энэтхэгийн хойд нутгийн зарим хэсэгт Гималайн нурууг дайран өнгөрчээ. Үүний улмаас 120 гаруй хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдэгдэв.
АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр, 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 9:05 цагт 10 километрийн гүнд болжээ.
Тектоник хөдөлгөөнөөс үүдэлтэй хүч Гималайн алслагдсан тосгоны байшингуудыг нурааж, ойролцоох Төвдийн ариун хотыг донсолгож, Эверестийн хуаранд ирсэн зочдыг сандаргасан аж.
Хятадын төв телевиз (CCTV) мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 126 хүн амиа алдаж, 188 хүн шархадсан бөгөөд 3600 гаруй байшин эвдэрчээ. Газар хөдлөлтийн голомт нь Төвөдийн өндөрлөгийн Тингри мужид байсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр уулаас хойд зүгт 50 милийн зайд Балбын хилийн ойролцоо бүс нутаг юм.
Төвөдийн онцгой байдлын алба болон Хятадын армийн аврах ажиллагаа нурангинд дарагдсан 400 гаруй хүнийг аварсан. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа тул 30 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж эрх баригчид мэдэгдэв.
Л.Баяр