Хорват улсын ерөнхийлөгчийн сонгууль болж, тус улсын нийт сонгогчдын дөрөвний гурав хүртэлх хувь нь Зоран Милановичийг хоёр дахь удаагаа сонголоо. Энэ нь эрх баригч баруун төвийн үзэл баримтлалтай Хорватын Ардчилсан Холбоо (HDZ) намаас дэмжлэг авсан түүний өрсөлдөгч Драган Приморакийн хувьд таагүй үр дүн байв.
Тус улсын Ерөнхий сайд Приморак ойролцоогоор 25 хувийн санал авсан нь Хорватын хамгийн хүчирхэг улс төрийн хүчний хувьд түүхэн дэх хамгийн муу үр дүн боллоо.
Хорватын ерөнхийлөгчид ихэвчлэн ёслолын үүрэг гүйцэтгэдэг. Үндсэн хуульд тэд нам, улс төрийн зүтгэлтэн байх ёсгүй. Харин бүх иргэдийг төлөөлөх төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх ёстой гэж заасан байдаг.
Миланович авлига, инфляци, эрүүл мэнд зэрэг асуудлаар эрх баригч намыг байнга шүүмжилдэг нэгэн юм. Тэрбээр ОХУ-ын Украинд халдсаныг буруушаахын зэрэгцээ барууны орнууд Киевт цэргийн дэмжлэг үзүүлж байгааг шүүмжилсээр иржээ.
Миланович 2020 онд ерөнхийлөгч болохоосоо өмнө 2011-2016 онд Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 2007-2016 онд зүүн төвийн Социал демократ намыг удирдаж байв.
Л.Баяр