Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ)-ын зуучлалын дагуу Орос, Украин улсууд тулалдааны үеэр олзолсон олон зуун зэргүүдийг эргүүлэн сололцоо хийжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам олзлогдсон Украины 150 цэргийг ижил тооны Оросын цэргээр сольсон гэж мэдэгдэв. Нөгөө талд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленкси 189 Украин иргэн нутаг буцсан гэж мэдэгдсэн байна.
Суллагдсан хүмүүсийн дунд “Азовсталь, Мариуполь, Чернобылийн атомын цахилгаан станц, Могойн арлыг хамгаалагчид байгаа” гэж тэр нэмж хэлэв. Энэ бол уг дайныг эхэлснээс хойших 59 дэх удаагийн хоригдол солилцох ажиллагаа бөгөөд өнөөг хүртэл хамгийн томд тооцогдож буй.
Украины талаас хилийн цэрэг, үндэсний гвардийн цэрэг, тэнгисийн цэргийн албан хаагчид суллагдсан байна. Тэдний олонх нь хоёр жил хагасын турш олзонд байсан бөгөөд зарим нь хүнд өвчин тусч, бэртэж гэмтсэн учир нутаг буцсан гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв.
Гэвч олон мянган украинчууд Орос болон Украины эзлэгдсэн хэсгүүдэд олзлогдсон хэвээр байна.
Киевийн албаны хүмүүс ВВС-д өгсөн ярилцлагадаа Оросын арми байлдааны талбарт томоохон ахиц гаргаж эхэлснээс хойш сүүлийн саруудад хоригдлуудыг солилцох хэлэлцээр улам хүндэрч байна. Украин Орост хоригдож буй цэргийн олзлогдогсдын тоог нийтэлдэггүй ч нийтдээ 8000 гаруй хүн байгаа гэж таамаглаж байна.