2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Италийн санхүү, загварын нийслэл гэгддэг Милан хотын олон нийтийн бүх газар, гудамж зэрэгт тамхи татахыг хориглосон бөгөөд хэрэв татвал 41-249 ам.доллар торгууль ногдуулахаар болжээ.
Энэ шийдвэр нь хүн амын дөрөвний нэг нь тамхи татдаг Италид тамхи татахыг хориглосон хамгийн хатуу хориг болж байна гэж тус улсын эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Түүнчлэн олон нийтийн бус газарт тамхи татсан тохиолдолд бусдаас 10 метрийн зайд байх шаардлагатай аж.
Тамхи татахыг хатуу хориглох тухай хуулийн төслийг анх 2020 онд баталсан байдаг. Хотын зөвлөлөөс мэдээлснээр уг заалтад электрон тамхийг тооцохгүй. Энэхүү хориг нь эрүүл мэнд гэхээсээ илүү бохирдолд чиглэсэн тэмцлийн нэг хэсэг юм. Милан болон түүний захын дүүргүүдэд агаарын бохирдол ихэссэнтэй холбоотой гэнэ.
Олон нийтийн газарт тамхи татахыг бүрэн хориглох заалт 2021 онд хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудал, гадаа спортын байгууламжид хүчинтэй байв.
Л.Баяр