АНУ-ын Лос-анжелес мужид "Palisades", "Eaton", "Hurst" нэртэй гурван түймэр гамшгийн хэмжээнд хүрч, олон мянган барилгууд сүйдэв. Эдгээр түймрүүд Лос-Анжелес муж даяар хурдацтай шатаж байгаа бөгөөд энэ нь хүчтэй салхины нөлөөгөөр өдөөгдөж байгаа юм.
"Одоогоор таван хүн нас барж, энэ тоо цаашид ч өсөх магадлалтай" гэж Лос-Анжелес мужийн амбан захирагч Гэвин Ньюсоммуж ярьжээ.
Уг түймэр нь Лос-Анжелесын түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй түймэрт тооцогдож буй. Малибу болон Санта Моника хоёрын хоорондох далайн эргийн бүсийг шатааж буй "Palisades" түймэр одоогоор 15,800 гаруй акр талбайг хамарч, тогтоон барих болмжгүй байгаа аж. Ойролцоогоо мянга гаруй барилга байгууламжийг сүйтгэсэн бөгөөд энэ нь мөн Лос Анжелесын түүхэнд хамгийн их барилга байгууламж сүйдсэн тохиолдол боллоо.
Хурдацтай тархаж буй "Eaton" түймэр Алтадена даяар байшингуудыг шатаав. Уг түймэр 10 мянга гаруй акр талбайг хамарч, 13 мянган айлыг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ.
Эдгээр аймшигт түймрээс үүдэн маргааш тус мужид сургуулиуд хаагдана.
Л.Баяр