Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт үүрэгт ажлаасаа бууж, мөн Канадын эрх баригч Либерал намын даргын ажлаа өгөх бодолтой байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Өдгөө 53 настай удирдагч Оттавад болсон хэвлэлийн бага хурал дээр “Би нам шинэ даргаа сонгосны дараа намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох бодолтой байна” гэв. Либерал намын шинэ даргыг хараахан сонгоогүй байна.
"Энэ намар болох бүх нийтийн сонгуулийн өмнө Канадын сонгуулийн системийг шинэчилж чадаагүйдээ харамсаж байна. Сонгууль ойртож байгаа энэ үед олон удаагийн харамсал хүсэхгүй байна. Гэхдээ бид энэ улсад засгийн газраа сонгох арга барилыг өөрчилж, хүмүүс хоёр дахь эсвэл гурав дахь сонголтыг нэг саналын хуудсан дээр сонгох боломжтой байгаасай гэж би хүсч байна" гэж Трюдо нэмж хэлэв.
Либерал намыг 11 жил удирдаж, есөн жил Ерөнхий сайдаар ажилласан Трюдо Доналд Трампын заналхийлэлээс эхлээд олон хямралтай тулгарч байв. Түүний огцорч байгааг энэ оны сүүлээр болох бүх нийтийн сонгуулийн өмнөх тоглолт гэж харж байгаа ажиглагчид ч цөөнгүй.
Трюдо 2015 онд Либерал намыг тэргүүлж, Канад улсад "нарлаг зам"-ыг амласан. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уугуул иргэдийн эсрэг хийсэн түүхэн хүчирхийллийг шийдвэрлэх зэрэг дэвшилтэт асуудлуудыг дэмжиж байсан боловч түүний Ерөнхий сайдын сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал нэмэгдсэн гэж үздэг.
Л.Баяр