Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг албан баривчлах оролдлого түр зогслоо. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг албадан баривчлах өнөөдөр өглөө эхэлсэн бөгөөд үдээс хойш гэхэд хойшлуулсан тухай мэдээлэл гарлаа. Өмнөд Солонгосын дээд шүүх Юныг улс орноо үймээн турхирч, цэргийн онц дэглэм тогтоосон хэргээр гурван ч удаа мөрдөн байцаалтад дуудсан ч тэр үл тоомсорлосон юм.
Юныг дэмжигчид Сөүл дэх ерөнхийлөгчийн ордны гадаа өдөр бүр жагсаал өрнүүлж байсан бөгөөд өнөөдөр түүнийг баривчлах ажиллагаанд саад учруулсан учир тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү хойшлуулжээ.
Баривчлах багийн бүрэлдэхүүнд 120 цагдаа, Авлигатай тэмцэх газрын (CIO) 30 албан тушаалтан багтсан байна. Тэдний 80 нь хашаанд байгаа бол бусад нь гадаа бүслэлтэд зогссон ч жагсагчдын эсэргүүцэлтэй тулгаран юу ч хийж чадсангүй. Түүнийг баривчлах шүүхийн тушаал энэ сарын 06-ныг хүртэл хүчинтэй байх бөгөөд цаашид сунгах боломжтой.
Л.Баяр
Сэтгэгдэл (6)