-
2015 оны 11 сарын 22
Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт 90 жилийн ойд зориулсан яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. ”Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй найрагчид tusgaart@gmail.com цахим хаягаар өөрийн бүтээлээ арваннэгдүгээр 23-ны өдрийг хүртэл ирүүлж болно.
Энэхүү наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд чөлөөт сэдэв, хоёр, гуравдугаар шатанд эх орны сэдвээр бичсэнбүтээл унших юм байна. Нийт бүтээлээ ирүүлсэн найрагчдаас шигшиж, эхний шатанд 15 найрагчийг оролцуулж, дараагийн шатанд 10, сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдэх юм.
Сүүлийн шатанд үлдсэн таван найрагчаас тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулна. ”Тусгаар тогтнол” яруу найргийн наадам 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 14.00 цагт болно. Тэргүүн байр, дэд байр, гутгаар байранд орсон найрагчдад цом, өргөмжлөл, мөнгөн шагнал өгөх аж.
-
2015 оны 11 сарын 22
Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа 11 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг руу тоглолтоор явах замдаа автын осолд орж таалал төгслөө гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөл тархсан.
Энэхүү мэдээлэл нь худал бөгөөд МУГЖ Б.Сарантуяа өдгөө ӨМӨЗО-ны “Авьяаслаг Монгол” тэмцээний шүүхээр Хөх хотод байгаа аж. Тэрбээр дараах мэндчилгээг хүргэсэн байна.
Цастай өглөөний мэнд. Хөх хот цасаар хучигдав. Одон ТВ-гийн зохион байгуулж буй “Авьяаслаг Монгол” тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа хойгуур минь ийм л сэтгэл донсолгосон мэдээ фэйсбүүкээр гараад байгаа нь сонин байна шүү. Миний утас амралтгүй дугарлаа. Сэтгэл дотроо нэгийг бодоод нөгөөг эргэцүүлэв. Миний амар мэндийг асууж сэтгэл тавьсан бүх найз, дүү нартаа баярлалаа. Хорвоог орхих өдөр хэзээ нэгэн цагт ирэх боловч одоо л биш шүү. Би амьдрахыг маш ихээр хүсэж байна. Үр хүүхдээ том болгож, ээжийнхээ хөлийг хучиж ах эгч нартаа түшиг болох юмсан гэж бодож байна. Дуул дуул бас дахин дуул гэж ард түмэн минь надад хэлдэг билээ. Хорвоо амгалан шүү найзуудаа гэжээ.
-
2015 оны 11 сарын 21
Арьсаа залуугаар нь авч үлдэх хамгийн үр дүнтэй 5 зуршил
-
2015 оны 11 сарын 20
ДОЗ ПЛАС энтертайнмэнтын ”Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэгийн Дэли хотын “Нойда” Олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.
-
2015 оны 11 сарын 20
Ж.Гантөгс: Сур харваа бол монгол хүний яс маханд шингэсэн спорт
-
2015 оны 11 сарын 19
Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт 90 жилийн ойд зориулж, Монгол Ардын намаас яруу найргийн тэмцээн зохион байгуулах гэж байна. ”Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй найрагчид tusgaart@gmail.com цахим хаягаар өөрийн бүтээлээ арваннэгдүгээр 23-ны өдрийг хүртэл ирүүлж болно. Энэхүү наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд чөлөөт сэдэв, хоёр, гуравдугаар шатанд эх орны сэдвээр бичсэнбүтээл унших юм байна. Нийт бүтээлээ ирүүлсэн найрагчдаас шигшиж, эхний шатанд 15 найрагчийг оролцуулж, дараагийн шатанд 10, сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдэх юм. Сүүлийн шатанд үлдсэн таван найрагчаас тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулна. ”Тусгаар тогтнол” яруу найргийн наадам 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 14.00 цагт болно. Тэргүүн байр, дэд байр, гутгаар байранд орсон найрагчдад цом, өргөмжлөл, мөнгөн шагнал өгөх аж.
-
2015 оны 11 сарын 19
Нийгмийн сайн сайхны төлөө уриатай “Прогресс Медиа Групп” ХХК нь өөрийн дэргэдэх “WE entertainment studio”– ээрээ дамжуулан “Тop kids буюу Шилдэг хүүхдүүд” хүүхдийн реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн гаргах гэж байна. Тус нэвтрүүлэг нь хүүхэд багачуудын өөрийгөө нээх, хүсэл мөрөөдөлдөө хүрэх ,ирээдүйн шилдэг хүүхдүүд болох анхны алхам, суурийг нь тавьж өгөх, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэхэд уриалж нэгдэж хүүхдийн элч болоход нь чиглүүлэх зорилготойгоор тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Нэвтрүүлгийн давуу тал нь чанарын өндөр түвшинд туршлагатай баг хамт олон бэлтгэн гаргах бөгөөд телевиз болон интернет , сошиал медиагаар цацагдан, шударга санал хураалт явагдах юм.
Уг арга хэмжээнээс орсон орлогын тодорхой хэсгийг нийгмийн сайн сайхны төлөө бяцхан хүүхдийн сайн үйлсийн ажилд зориулах гэж байгаагаараа давуу талтайг зохион байгуулагчид хэлж байна.
-
2015 оны 11 сарын 18
Монгол туулийн гал голомтыг хадгалаж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй үе үеийн туульчид өнөөдөр буюу 11 дүгээр сарын 18-ны 11.00-13.00 цагийн хооронд Богд Хааны Ордон Музей дэх Хаан туулсийн өргөөндөө өөрийн шавь нартайгаа хамтран ”Монгол туульчид” бэсрэг тоглолт хийлээ. Алс хязгаарын Ховд, Увс, Баянхонгор болон Дорноговийн өв тээгч, туульчид өөрийн шавь нартайгаа хүрэлцэн ирж уламжлалт туулиудаас хайлсан юм.
Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.
Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг билээ.
-
2015 оны 11 сарын 18
”Төмөр нар” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байна
-
2015 оны 11 сарын 18
Хүндийн өргөлтийн ДАШТ АНУ-ын Хьюстонд энэ сарын 20-28-ны өдрүүдэд болно. Манай улсаас 18 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөдөр АНУ-ыг зорино. Энэ удаагийн тэмцээн нь “Рио-2016” зуны олимпийн XXXI наадмын эрх олгох юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээс ОУХМ М.Анхцэцэг, О.Баярцэцэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Мөнхдөл, спортын мастер М.Гантулга тэргүүтэй 15 тамирчин багтжээ.
Харин Бразилийг зорих олимпийн эрхийн дараагийн өрсөлдөөн 2016 оны IV сар Узбекистанд болно. Үүнээс эхний 8 байрт шалгарсан тамирчин олимпийн эрхээ авна.
-
2015 оны 11 сарын 18
Өмнийн цэнхэр говийн хүү, СТА дуучин Т.Батсайханыг дуунд дуртай Монголын ард түмэн андахгүй. Тэрээр дунд сургуулиа төгсөөд нутгийнхаа ХДТ-т ажиллаж байгаад СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж МУГЖ О.Ичинхорлоо багшийн гарын шавь болсноор дуулах эрдэмд шамдан сурсан юм. Нарийн цээл хоолойтой бор хүүг багш нь дуурийн ирээдүйтэй дуучин болгохын төлөө чармайн хичээллүүлж байсан ч Батсайхан цагийн аясыг даган нийтийн дуунд хөл тавьж багшийнхаа сэтгэлийг багагүй гонсойлгосон гэдэг. Дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран “Ханьсахын жаргал” дууг дуулсан нь амжилттай болж түүнийг Монголын ард түмний хайртай олны танил дуучин болох эхлэлийг нь тавьсан юм. Цээл хоолойтой Т.Батсайхан хэдийгээр нийтийн дуу руу ийнхүү уравсан ч сурч эзэмшсэн сонгодог чиглэлээрээ уран бүтээлээ туурвиж ард түмэндээ сонгодог тоглолт хийж багшийгаа баярлуулна даа гэсэн хүсэл мөрөөдлийг байнга зүрх сэтгэлдээ далдхан тээсээр, хувийн бэлтгэлээ ч орхигдуулалгүй иржээ.
Тэрээр 5 жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагандаа:
- Миний хувьд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч, сайхан уран бүтээлийг ард түмэндээ хүргэхийг зорьж яваа жирийн уран бүтээлч. Ари, опера гэж юу байдгийг биеэрээ мэдэрч амжилтанд хүрэхийг хүсдэг. Миний багш гавьяат жүжигчин О. Ичинхорлоо намайг сонгодогоор явуулах их сонирхолтой. Байнга л ”Зохиолын дуу дуулаад явах хүн биш юмсан” гэж хэлж сануулж байдаг. Ямар ч байсан дуурийн урлагт хөл тавина. Гэхдээ яг хэзээ гэдэг нь тодорхой бус байна... хэмээн ярьж байжээ.
Хүсэл мөрөөдөлтэй, зорьсон зорилготой байхад хүн юуг ч бүтээн туурвиж болдогийн тод жишээг харуулахаар СТА дуучин Т.Батсайхан “Миний...Сонгодог” тоглолтоо хийх гэж байна. Зохиолын дуугаар олонд хэдийнээ танил болсон залуу уран бүтээлч ийнхүү 11 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, басхүү багшийнхаа итгэл найдварыг алдалгүй дэлхийн сонгодог уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэж байгаа нь үнэхээр бахдалтай.
Хүсэл мөрөөдлөөр хөглөгдсөн “Миний...Сонгодог”-т тавтай морил.
-
2015 оны 11 сарын 17
“Солонгос-2015” аялан тоглолт болно
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 18-наас ирэх сарын 7-ныг хүртэл БНСУ-ын Сөүл, Тэжон, Пусан хотод аялан тоглолт хийх болсон талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус театрын симфони найрал хөгжмийн хамт олон энэ сарын 26-29-нд “Лучиа Ди Ламмермур” дуурь, ирэх сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тэжон хотноо тоглож, гоцлол дуучдын хамт энэ сарын 30-нд Пусан, ирэх сарын 4-нд Тэжон, 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концерт тоглох ажээ. Тоглолтын хөтөлбөрт Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийи бүтээлүүд, дууриудын хэсгээс багтжээ.
”Монголын Гала” концертод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцож байна.
Аялан тоглолтынталаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул хэлэхдээ “Театрын гадаад хамтын ажиллагааг олон чиглэлд үр дүнтэй өргөжүүлэхээр зорьж, ажиллаж байна. 2013 оны аарваннэгдүгээр сард манай театр болон Тэжон хбтын дуурийн театрын хооронд гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өнгөрсөн онд “Чио чио сан” дуурийг Монгол, Солонгос хоёр улсад харилцан тоглосон. Энэ жил хоёр том ажил хийсэн. Энэ нь Монгол, Солонгосын дипломат харилцааны 25 жилийн ойд зориулж Солонгосын уран бүтээлчид Монголд, Монголын уран бүтээлчид Солонгост гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хоёр дахь хэсэг Солонгост УДБЭТ гэсэн үйл ажиллагаа өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. УДБЭТ-ын гоцлолдуучин Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар Солонгосын Тэжон хотод “Лучиа Ди Ламмермур” дуурьд дуулахаар бэлтгэлдээ ороод байна” гэсэн юм.
-
2015 оны 11 сарын 17
Монгол хүүхэд бүр айдсаас ангид, хүчирхийллээс хамгаалагдсан, хайрлагдсан тийм л нийгмийг томчууд бид бүтээх үүрэгтэй. Тэдний бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, бэлгийн бойжил, хөгжлийг бүрэн бүтэн байлгахын төлөө гар гараа барилцан зүтгэцгээе. Ийм эрх ашгийн төлөө эв эе, ойлголцол, хайр хамгаас илүү үгүйлэгдэж байна. Яг одоо.....
-
2015 оны 11 сарын 17
Үндэсний супер лигийн хугацаа дахин хойшилжээ
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улирлын тоглолт энэ сарын 28-нд эхлэхээр болжээ. Супер лиг энэ сарын 21-ний бямба гаригт эхлэхээр тов гараад байсан ч ийнхүү долоо хоногоор хойшилсон байна. Супер лигийн легионер тоглогчдын сонголт, монгол тоглогчидтой байгуулах гэрээ хэлцэл цэгцэрч дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн удирдлагууд тавьжээ. Үндэсний супер лигийн тоглолтод өнгөрсөн улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон багбуюу 11 баг өрсөлдсөн. Харин энэ удаа найман баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
-
2015 оны 11 сарын 15
Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэлсэн.
-
2015 оны 11 сарын 15
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тоглолт энэ сарын 28-ны өдөр эхлэхээр болжээ.
-
2015 оны 11 сарын 14
Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Марокко улсын Касабланкад эхлэх гэж байна. Африк тивд анх удаа зохион байгуулагдах тус тэмцээний өмнөх өдөр Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) 27-р конгресс Ле Литтораль зочид буудалд хуралдлаа. Хурлаар өмнөх конгрессоос хойш FIAS ямар ажил хийсэн тайлан сонсож, санхүү болон гишүүнчлэлийн талаар мэдээлэл сонсож, цаашид өөрийн спортыг дэлхий дахинд хэрхэн түгээх талаар хэлэлцлээ. Тус холбоонд Македон, Вьетнам, Тайвань, Перу улсууд бүрэн эрхэт гишүүнээр элсэж, мөн бичг баримтаа хараахан бүрүдүүлж амжаагүй өөр 21 улсыг дэд гишүүнээр батлав. Ийнхүү Олон улсын самбо бөхийн гэр бүл 88 бүрэн эрхэт гишүүнтэй болж байна. 2016 оны уралдаан тэмцээний хуваарийг ярилцсан бөгөөд тамирчдын олон улсын чансааг туршилтын журмаар гаргах болов. Түүнчлэн жил бүрийн 11-р сарын 16-нд ОХУ-д тэмдэглэж хэвшээд буй Самбо бөхийн өдрийг дэлхий нийтийнх болгох саналыг гаргалаа. Энэ удаагийн ДАШТ-д 82 орны тамирчид оролцохоор Мароккод ирээд байгаа бол 11 оронд тус тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлэх гэж байна. 2014 оны ДАШТ-ийг самбо бөхийн эх орон ОХУ-аас гадна Монгол, Беларусь гэсэн гуравхан улсад шууд дамжуулсан билээ. Өнөөдөр эрэгтэй 52 кг, 68 кг, 90 кг, эмэгтэй 48 кг, 60 кг, 72 кг, байлдааны самбын 57 кг, 74 кг, -100 кг-ийн жингийн барилдаан болж аваргуудаа тодруулна. Манай улсаас Г.Мөнхбат 52 кг-д, Х.Амартүвшин 74 кг-д тус тус өрсөлдөх юм.
-
2015 оны 11 сарын 13
Дорнод аймгийн Алтан гадас одонт “Хөгжимт жүжгийн театр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театруудын нэгдсэн “Нарны орон” тоглолт 11-р сарын 26, 27-нд Дорнод аймагт, 11 сарын 29-нд Улаанбаатар хотод, 12 сарын 01-нд Сүхбаатар аймагт тус тус тоглогдох гэж байгаа билээ. Энэхүү тоглолтонд тус театруудын шилдэг 90 гаруй уран бүтээлчид оролцох юм.
-
2015 оны 11 сарын 13
Мисс Ц.Аззаяа ”Miss international 2015” тэмцээнд амжилттай оролцжээ
-
2015 оны 11 сарын 13
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон.
Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар шалгарсан юм.
Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн ”Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байгаа билээ. Энэхүү тэмдэглэлт өдөрт зориулсан анхны барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт арслан П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр нар шалгарсан байжээ.
Харин 2013 оны барилдаанд Ч.Санжаадамба заан дахин түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ө.Бат-Орших харцага, Х.Мөнхбаатар арслан нар их шөвөгт шалгарч байв. Өнгөрсөн жилийн ”Монгол бахархлын өдөр”-ийн хүчит бөхийн барилдаанд Ө.Бат-Орших харцага түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ц.Содномдорж харцага, Б.Гончигдамба гарьд нар шөвгөрч байжээ.