-
2016 оны 5 сарын 02
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ. Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм. С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 02
“Харри Поттер” цуврал үйл явдлын хувьд үргэлжлэх боломжгүйгээр төгссөн байдаг. Гэхдээ Роулинг энэ үйл явдлыг нь үргэлжлүүлэх бус Поттерийн гэр бүлийн түүхээр өмнөтгөл зохиолыг нь туурвиж эхэлсэн билээ.
Тус кино нь ”Fantastic Beasts and Where to Find Them” нэртэйгээр энэ оны 11 сард нээлтээ хийх товтой байгаа юм. Тус киноны гол дүрд залуу жүжигчин Эдди Рэдмэйн тоглох бөгөөд киноны үйл явдал Харри Поттерыг Хогвартсад элсэж орохоос 70 жилийн өмнөх он цагт өрнөнө.
Киноны гол баатар Ньют Скамандер нь Нью-Йоркийн ид шидийн яамнаас зугтаасан аюултай амьтдыг барих ёстой болсноор үйл явдал өрнөх аж.
-
2016 оны 5 сарын 02
”Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа ”Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, ”Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдож байгаа юм.
Тэгвэл манай сайтын хамт олон ”Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр болоод 5 дугаар сарын 01 ны өдрүүдэд тоглогдсон ҮДБЭЧ-ын ”Оройн дээд” түүхэн жүжиг, Дарханы ”Залуучууд” театрын ”Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын ”Мөнхийн галт цэцэг” жүжгүүдийг үзэж сонирхсон юм. Жүжиг тус бүр өөр өөрийн онцлогтой, жүжигчдийн гаргаж буй дүр бүхэн нь цаанаа гүн гүнзгий утга санааг агуулж үзэгчдэд ихийг ойлгуулсан гайхалтай тоглолтууд болсон юм. Энэ мэтчилэн 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ”Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд тоглогдох бөгөөд улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх юм. Харин 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.
-
2016 оны 5 сарын 02
Алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралын түүх, уран бүтээлийн талаар өгүүлэх албан ёсны баримтат киног хийж эхэлсэн талаар энэ долоо хоногт Altitude Film Entertainment кино компаниас зарласан байна. Киноны найруулагчаар Оскарын шагналт Кевин Макдональд ажиллахаар болсон байна. Энэхүү баримтат кинонд Уитни Хьюстонтой тун ойр ажиллаж байсан олон хүмүүс оролцохоор болсны нэг нь Ариста Рекордс дуу бичлэгийн компанийг үүсгэн байгуулагч Клайв Дэвис юм. Тэрээр Уитни Хьюстоны урлагийн замнал болон хувийн амьдралын ээдрээтэй түүхийн талаар ярилцлага өгсөн байна. Уитни Хьюстон ямар гайхалтай уран бүтээлч байсан болон поп хөгжмийг өөрийнхөө дуулалтаар хэрхэн яаж өөрчилсөн гайхалтай түүхийг харуулахыг хүсч байгаа талаараа найруулагч Кевин Макдональд онцолсон байна.
-
2016 оны 5 сарын 02
Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт-Петербург хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н. Воронко болон Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын депутат, А.А.Ковалев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, зочид төлөөлөгчдөд Улаанбаатар хотод зохион байгуулах соёлын өдрүүдийн арга хэмжээнд нь амжилт хүсээд, Санкт Петербург хотын алдарт Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа Монголын түүхэн ховор үзмэр, баримтуудыг Монголчуудад танилцуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал монголчуудтай холбоотой түүхэн баримт, үзмэрүүдийг танилцуулсан ном, каталоги гаргаж, хэвлүүлэх хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэх боломжтой гэсэн юм. Түүчнлэн Улаанбаатар хотын хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлуудад хамтран ажиллаж, хуучны орон сууцыг шинэчлэх, дулаалах ажилд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Санкт-Петербуг хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н Воронко, бид та бүхэнтэй урлаг соёлын хувьд байнгын хамтын ажиллагаатай байж ирсэн. Цаашид шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Таны хүсэлтийн дагуу, Эрмитажид хадгалагдаж байгаа Монголчуудын түүхтэй холбоотой үзмэр баримтуудыг танилцуулсан ном товхимол гаргахад бид хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Мөн НИТХ-ын дарга Д.Баттулгыг 2016 оны 12 сард Санкт-Петерберг хотноо зохион байгуулах Олон Улсын соёлын форумд оролцохыг уриад, Монголын урлагийн томоохон төлөөлөгчдийг оролцуулсан тоглолтыг Санкт Петербург хотод зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 02
“Амралтын өдөр. Одоогоос 12 жилийн өмнө Н.Энхбаяр дарга ерөнхий сайд байхдаа ингэж салхинд гарч, плов хийж байж. Өчигдөр алдарт пловоо хийхийг нь харж, хараад зогсохгүй амслаа. Амт нь янзын байлаа. Худлаа биш шүү. Тэнд байсан олон хүн ингэж хэлсэн. Олон янзын плов байдаг гэнэ. Мань хүнийх тажик плов гэнэ” хэмээн нийтэлжээ.
-
2016 оны 5 сарын 01
Oйрд бөх нойрсож чадахгүй байна уу? Орондоо эрт орсон ч эргэж хөрвөөгөөд, тохьтой унтаж чадахгүй байсаар үүр цайлгаж байгаа юм биш биз.
-
2016 оны 4 сарын 30
Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүмүүс бид ханиад томуунаас авахуулаад санаа зовох өвчин мундахгүй. Гэхдээ аливаа өвчний туссаных нь дараа биш тусахаасаа өмнө сэргийлж байх нь эрүүл мэндэд ч тэр эдийн засагт ч тэр хэмнэлттэй байх нь мэдээж.
-
2016 оны 4 сарын 30
Дэлхийн 150 гаруй оронд “Спорт бол чөлөөт ээлтэй өнгөрүүлэх хамгийн сайн зэвсэг” гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа амралтын өдрүүдэд спортьш тэмцээн уралдаан сшон болдог билээ. Манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд спортын тэмцээн уралдаан үзэх хүний тоо эрс нэмэщсэн. Тэгвэл энэ долоо хоногт нэгэн өдөрлөгт очихыг уриалж байна. Ялангуяа хөлбөмбөгийн спортод дуртай, өөрийн гэсэн дэмждэг багтай бол бүр ч сайн. Учир нь, маргааш Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд спортьш дэлхийд алдартай клубүүдийн Монгол дахь фанагууд сонирхолтой тэмцээн зохион байгуулах гэж байна. Хөлбөмбөгийн фанатууд дэмждэг багаараа хуваагдаж спортоор өрсөлдөх юм. Нөхөрсөг тошолт Ангаийн ‘*Челси”, ‘Тштенхэм’’, “Ливерпүүл”,“Манчестер Сити”,“Манчестер Юнайтед’:,Испанийн “Реал Мадрид’’,“Б^зселона”, Италийн “Милан”,Германы “Байерн Мюнхен” бапшн дэмжигчид югэн дээвэр дор цугпаж аваргаа шалгаруулна. Хэрюэ та дээрх багууцьш аль нэгийг дэмждэг бол уг тошолтыг үзэнгээ Монгол дахь фанатуудтай танилцаж, нөхөрлөх боломжтой юм. Дашрамд сонирхуулахад, өнөөдөр Спортын төв ордонд сагсан бөмбөгийн лигийн финалын цувралынхоёрдахьтошолтболно. Эхний тогиолтод “к 叩 цага” өрсөлдөгчөө хожсон. Амралтьш өдрийг спортоор амьсгалж өнгөрүүлцгээе. Стрессээ ч тайл
-
2016 оны 4 сарын 30
Facebook-ийн ашиг хоёр дахин нэмэгджээ
-
2016 оны 4 сарын 30
УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Бизе ”Кармен” дуурийг энэ амралтын өдрүүдэд буюу маргааш болон ирэх сарын 01-нд тайзнаа тоглоно.
Дөрвөн бүлэг дөрвөн үзэгдэлт эл дуурийн үйл явдал 1820-иод оны Севиль хот орчимд өрнөх бөгөөд эрх чөлөөтэй цыган бүсгүйн хувь тавилан, зан араншин, дотоод ертөнцийн эрч хүчийг илэрхийлдэг.
Энэ удаагийн тоглолтод офицер, цэрэг, цыган эмэгтэй, залуучууд, тамхины үйлдвэрийн ажилчин, бухтай тулалдагч нарын дүрд УДБЭТ-ын найрал дуучин, балетын жүжигчин, СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид оролцож Симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.ticket.mn-р худалдаалж байна.
-
2016 оны 4 сарын 30
- Тэрбээр одоогийн Буриадын БНУ-ын Иволгийн районы Оронгойн Өлзий Дов гэдэг газар 1852 онд төрсөн бөгөөд багадаа эцэг эхээс өнчирч, Батбазар гэдэг айлд таван жил хонь хариулжээ.
- 1904 онд Янгажин дацангийн ширээт лам болж шинээр Чойрын, Диваажин хэмээх хоёр дугана бариулсан бөгөөд Орос-Японы дайнд үрэгдсэн олон мянган буриад залуусын хойтоход зориулсан энэ буяны ажилд хувиасаа 15 мянган рубль гаргаж байжээ.
- 1913 оны хоёрдугаар сард Романовын угсааныхан Оросын төр барьсаны 300 жилийн ойг Санкт-Петербургт нижгэр тэмдэглэхэээр болж гадаад дотоодын ихэс дээдсийг олноор урихад тэдний дунд Буриадын хамба Итгэл багтжээ. Хамбыг дагалдан Цүгэлийн дацангийн ширээт лам Г.Бадмаев, Буриадын шашин сүмийн мяндагтан Гомбо, Цогтбадамжав нарын олон санваартан Санкт-Петербургт айлчлан очсон байна. Итгэл хамба хоёрдугаар сарын 22-нд Николай II хааны өргөөнд ёслолын хүлээн авалтад оролцож Буриадын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэн үг хэлсэн бөгөөд дараагийн хоёр өдөр нь Санкт-Петербургийн буддын ганц сүм Дүйнхорын дацанд хааны өлмий батдахын ерөөл айлтгаж ном хурсан байдаг. Үүнээс нэлээд хэд хоногийн дараа буюу гуравдугаар сарын 19-нд хамба бараа бологчдын хамтаар Цагаан хаанд бараалхжээ. Хамба хааны гэр бүлд ихээхэн бэлэг сэлт өргөсний дотор Николай хаанд том мөнгөн цар, хатан хаан Александра Феодоровнад мөнгөн Цагаан Дарь эх бурхан, дөрвөн охинд нь жижиг хэмжээтэй мөн ийм хүрэл бурхан, хунтайж Алексейд найман мутартай мөнгөн бурхан барьсан байна.
- Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Итгэл хамба Верхнеудинск хотод “Буриад зоны нийгэмлэг” гэдгийг байгуулан алдар хүнд, хөрөнгө чинээ бүхий 120 буриад эрхэмийг элсүүлсэн бөгөөд энэ нийгэмлэг фронтод байлдагсдад туслахаар 130 мянган рубль, хүнсний зүйл, хувцас, эм бэлдмэл цуглуулан илгээснээс гадна цуглуулсан хөрөнгөөрөө фронтын бүст цэргийн хээрийн эмнэлэг байгуулсан гэдэг. Мөн 1915 онд Итгэл хамба, нэртэй лам нарын нэг Хишигтийн Дамбыг дагуулан Буриадын дацангуудаар тойрч өглөг цуглуулсан бөгөөд олсон мөнгөөрөө гутал хувцас, бөс даавуу, цагаан хэрэглэл, тамхи, жимс, сахар, өдөр тутмын хэрэглээний эд зүйлс авч Улаан өндөгний баяраар фронтод илгээж байжээ. Үүгээр зогсохгүй фронтод буй эмнэлгүүдэд ажиллуулахаар Ерөөлт хамба тэргүүтэй оточ нарыг явуулж байв. Дайтаж буй цэргүүд, тэдний ар гэрийнхэнд үнэтэй тусламж үзүүлсэнийг нь талархаж эзэн хаан II Николай, Итгэл хамбыг Гэгээн Аннагийн II зэргийн одонгоор шагнасан гэдэг.
- Дэлхийн нэгдүгээр дайны үед Итгэл хамба Буриадын Бүрэнхаан уулыг тахихад уригдан очжээ. Лам нар 108 хонины толгойгоор уг уулыг тахиж байж. Хамба үүнийг үзээд ихэд хилэгнэж “Ямар хатуу хада уула гээшэб, 108 амитанай ами тапалха. Тархи эдихэ гээ haa, маа минии тархи эди!” хэмээн тэдгээр хонины толгойг авч чулуудаж байжээ. Үхтэлээ айсан лам нар номоо ч хурж чадсангүй. Үүнээс хойш уг догшин хайрханд зөвхөн цагаан идээ өргөн тахидаг болсон гэдэг.
- Итгэл хамба 38 настайгаасаа жанч халах хүртлээ 50 гаруй ном бичжээ.
- Буриад зон түүнийг үнэнхүү дээдлэн шүтдэг байсан бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайнд явсан буриад залуус фронтод байхдаа хамба ламаа санагалзаж нэгэн дуу зохиосноо амьд буцаж ирсэн нь Итгэл хамбад дуулж өгөхөд хамбын сэтгэл ихэд хөдөлсөн гэдэг. Тэр дуу нь ийм үгтэй:
Хаан Германида сэрэгтэй байна
Хамага орхижо мордоболди,
Хамба багшынгаа юроолоор,
Харижа бусахамнай болтогой.
Баруун Германида сэрэгтэй байна
Баранаа орхижо мордоболди,
Багша хамбынгаа юроолоор
Бусажа ерэхэмнай болтогой.
Энэ Германида сэрэгтэй байна
Элдин нютагаа орхижо мордоболди.
Этигэлэй хамбын юроолоор
Эрьеже бусахамнай болтогой.
Б.Бат-Амгалан
-
2016 оны 4 сарын 29
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ. Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм. С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 29
Орос волейболчин Екатерина Гамова өөрийн хүчин зүтгэж буй Казаний ”Динамо” багтай байгуулсан гэрээгээ сунгахаас татгалзжээ. Учир нь тэрээр ”Рио 2016” Олимпийн наадмын дараа зодог тайлах бодолтой байгаа гэнэ. ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэлхийн болон Европын хошой аварга болсон Екатерина Гамовагийн хувьд Олимпийн аварга болох мөрөөдлөө биелүүлэх сүүлчийн боломж нь Рио байх юм. Екатерина Гамова 2000 болон 2004 оны Олимпийн наадамд дараалан мөнгөн медаль дээр буусан билээ. Тэрээр 2010 оноос хойш Казаний ”Динамо” багт хүчин зүтгэж байгаа. Е.Гамова нийтдээ ОХУ-ын АШТ-д 11 удаа аваргалсан.
Өдгөө 35 настай, манай гарагийн хамгийн өндөр эмэгтэй тамирчдын нэг (2метр 2см) Екатерина Гамова гэмтэл бэртлээс гадна, хувийн амьдрал, гэр бүлдээ илүү их цаг зарцуулах хүсэлтэй байгаагаа ярьжээ. Тэрээр 2012 оны Лондоны Олимпийн дараа Оросын кино найруулагч Михаил Мукасейтэй гэр бүл болсон юм.
-
2016 оны 4 сарын 29
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.
ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь Г.Занабазарын нэмэржит Дүрслэх урлагийн музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачид болох С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт гаргасны дагуу түүний цуглуулгаар Монголд үзэсгэлэн гаргахаар болжээ. Уг үзэсгэлэнд эдгээр хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн үзэгчдэд танилцуулна.
Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болох юм. Үзэсгэлэнгээр С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлэхээрээ онцлогтой. Үзэсгэлэнг 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захиргаанаас дэлхийд алдартай уг үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бүтээлийг танилцуулах шилэн хорго түрээслэх, бүтээлийн каталог хийх зэрэгт зарцуулах 5,7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд иргэдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, нийслэл төдийгүй нийслэлийг зорьж ирсэн жуулчин, орон нутгийн иргэд дэлхийн алдартай бүтээлийг дэргэдээс нь үзэх боломжийг олгох нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн зорилгод бүрэн нийцнэ гэж үзээд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Дэлхийн алдартай, гайхалтай бүтээлийг дэргэдээс нь үзнэ гэдэг маш сайхан санагдаж байна. Сонгодог урлагийн бүтээл, уран зураг шимтэн сонирхдог иргэддээ барих таатай бэлэг байх болно” гэдгийг онцлон хэллээ. Уран бүтээлчийн зүгээс үзэсгэлэнг үзэхэд тасалбар олгох бөгөөд орлогын тодорхой хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хандивлахаар тохиролцсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 28
Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өчигдөр Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ.
-
2016 оны 4 сарын 28
“Санкт Петербургийн зүрхнээс -Азийн зүрхэнд” нэртэй үзэсгэлэн нээгдлээ
-
2016 оны 4 сарын 27
Хайр дурлалаасаа болж уйтгар гунигт автсан хар шидтэний дүрийг дахин амилуулахыг Анжелина Жоли зөвшөөрчээ.The Walt Disney кинокомпани жүжигчинтэй дахин хамтран ажиллах болсноо нотолсон ч ”Малефисент”-ийн удаах анги хэдийд дэлгэцнээ гарах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.Харин кино сонирхогчдын сайн мэдэх IMBD цахим хуудас шидтэний тухай шинэ киноны үргэлжлэлийг 2017 оны 5-р сарын 9-нд нээлтээ хийнэ хэмээн зарлажээ.
-
2016 оны 4 сарын 27
Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг 12 бөхийн халз барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 30-нд болно. Тус барилдаанд бөхчүүд зургаа зургаагаараа хоёр багт хуваагдаж, халз барилдах юм.
-
2016 оны 4 сарын 27
Рианна жирэмсэн