Facebook компани 2016 оны эхний улиралд ашгаа 195 хувиар нэмэгдүүлж чадсанаа мэдэгдэв. Энэ хугацаан дахь цэвэр ашиг 1.5 тэрбумд хүрчээ. Яг нэг жилийн өмнө 512 сая ам.долларын ашиг олж байжээ. Реклам, зар сурталчилгааны нийт орлого 5.2 тэрбум ам.долларт хүрсэн нь ийнхүү нөлөөлсөн юм. Дэлхийн хамгийн том харилцах сүлжээ болоод байгаа Facebook өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэглэгчдээ 15 хувиар нэмэгдүүлж нэг тэрбум 650 саяд хүргээд байна. Оны эхний улирлын тайланг нийтэлсний дараа тус компанийн хувьцаа есөн хувиар өсчээ. “2016 он бидний хувьд гайхалтай эхэлж байна” хэмээн Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг ярилаа.