Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүмүүс бид ханиад томуунаас авахуулаад санаа зовох өвчин мундахгүй. Гэхдээ аливаа өвчний туссаных нь дараа биш тусахаасаа өмнө сэргийлж байх нь эрүүл мэндэд ч тэр эдийн засагт ч тэр хэмнэлттэй байх нь мэдээж.
Хэн зүрхээ өвдөхөөс урьдчилан сэргийлэхийг хүснэ тэр загасны махыг аль болох ахиу идэх шаардлагатай аж. Долоо хоногт доод тал нь гурван удаа загасны махтай хоол идэх эсвэл өдөр тутамд 30 грамм загасны мах хүнсэндээ хэрэглэж байвал зүрхний шигдээс болох эрсдэл даруй тавин хувь багасдаг. Загасны махны энэ ач тустай чанар нь Омега-3 тосны хүчилд байдаг бөгөөд энэхүү хүчил нь эсийн мембраны хэвийн ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг . Үнэхээр ч статистик үзүүлэлтийг харахад өдөр тутмын хоол хүнсэндээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг япон болон эскимосчууд загас бага хэрэглэдэг үндэстнийг бодвол зүрх судасны өвчнөөр харьцангуй цөөн өвчилдөг байна.
Сармисыг ханиад томугу анагаах хамгийн сайн “эм” хэмээн үздэг юм. Ялангуяа сармис байнга хэрэглэснээр хоол боловсруулах үйл явц сайжирч, ходоод, гэдэсний хавдар тусах эрсдэл эрс буурдаг. Сармисны бас нэгэн гайхамшигтай шинж чанар нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг бөгөөд сармисанд агуулагддаг бодис нь судасны ханыг цэвэрлэх, түүнд тогтсон тавыг зайлуулах үйлчлэлтэй.
Хэрвээ бие организмд С аминдэм багасвал их хүч гаргалгүй түүнийг нөхөж авч болно. Үүний тулд исгэлэн амттай нимбэгнээс идэхэд л хангалттай. Гүзээлзгэнэд энэхүү аминдэм хангалттай их агуулагддаг. Гүзээлзгэнэд зөвхөн С аминдэм агуулагдаад зогсохгүй бас цус багадалтаас сэргийлэх төмөр их хэмжээтэй байдаг. Гүзээлзгэнэ жимсэнд бас бага зэрэг будагч бодис, эфирын тос агуулагддаг. Энэ нь хавдрын эсрэг үйлчлэлтэй аж.
Чөлөөт радикалыг саармагжуулагч бета-каротин хэмээх бодис лууванд хангалттай их хэмжээтэй байдаг. Чөлөөт радикал нь генийн бүтцийг эвдэж, хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг тул түүний үйл явцыг саармагжуулах нь биед ихээхэн тустай. Үүнээс гадна, арьс болон нүдний харааг сайжруулах эерэг талтай. Гэхдээ бета- каротин нь тосонд амархан уусдаг тул луувангийн салатанд ургамлын тос, масло, цөцгийн тосыг хольж хэрэглээрэй.
Хурц перец нь бодисын солилцоог сайжруулдаг тул жингээ хасах сонирхолтой хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэх нь илүү тустай байдаг. Ам дарвигнуулсан халуун амт гаргач капсацин нь ходоодны шүүсийг ялгаруулдаг бөгөөд ходоод гэдсэнд агуулагдаж буй амархан үржигч хорт бактеруудыг устгадаг юм.
Амтат чинжүү нь хүний биед бас ашигтай. Амтат чинжүү нь С аминдэмээр баялаг бөгөөд будагч бодис болох лютеолиныг ч бас агуулдаг. Энэхүү лютеолин нь бага хэмжээтэй байсан ч хавдрын томрох үйл явцыг сааруулах чадвартай. Мөн нас ахих үед үүсдэг зүрх судасны өвчний хүндрэлүүдээс сэргийлнэ.
Жингээ хасахад ногоон цай хамгийн сайн үйлчлэл үзүүлдэг. Илүүдэл өөх тосыг сайн хайлуулахын тулд өдөр тутам дөрвөөс багагүй аяга ногоон цай уух хэрэгтэй. Харин хар цайнд катехин агуулагддаггүй юм. Учир нь хар цайг боловсруулах явцад энэ бодис устаж алга болдог.
Сүү нь хоол хүнсний анхдагчийн нэг. Сүүнд уураг, амархан шингэдэг тос, биед тустай сахар лактоз агуулагдана. Мөн сүү нь кальцаар нэн баялаг. Эрдэмтэд залуу насандаа хуримтлуулсан кальцийн нөөц нь нас ахихад үе мөчний өвчнөөс илүүтэй сэргийлдэг. Кальци нь мэдрэлийн системийн үйл ажиллагаа буурахад зайлшгүй хэрэгцээтэй.
Байгалийн хосгүй бүтээл болох “мөөг”-ийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”, “polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй ажээ.
Өмнөд Африкаас гаралтай гэж үздэг шийгуаг жимс жимсгэний болон хүнсний ногооны аль аль төрлөөр хүнсэндээ хэрэглэдэг. Өдгөө дэлхий дээр 1200 гаруй төрлийн шийгуа байдаг гэж үздэг бөгөөд энэхүү жимс нь маш олон төрлийн амин дэмийн эх булаг болдог. Гүйцэд боловсорсон шийгуа нь анти-оксидант болон глутатионыг үлэмж агуулдаг ба энэ нь биеийг цэвэршүүлж, арьсыг чийглэг болгоод зогсохгүй дархлааг сайжруулах гол үндэс ажээ.
Сэтгэгдэл (1)