-
2015 оны 11 сарын 09
Аз жаргал бэлэглэгч ”Жазз” хөгжим...
-
2015 оны 11 сарын 08
Нийгэм хөгжихийн хирээр хүмүүсийн хүсэл сонирхол, шинэ санаа улам бүр нэмэгдэн баяжиж бидний санаанд ч оромгүй зүйлсийг хийсээр байна. Энэ нь өөрөө урлагийн тоо томшгүй олон хэлбэрийг бий болгон хөгжүүлж байгаа юм. Үүний нэг жишээ нь гудамжны урлаг юм.
Монголд ч гэсэн хаа сайгүй өнгө будгийн гайхамшиг, шинэ үзэл санаа, өнгө төрхийг илтгэсэн зургуудыг зурсан байдаг. Энэ бол гудамжны урлагийн зарим нэг төрөл бөгөөд эдгээрээс одоогийн байдлаар манайд хамгийн түгээмэл дэлгэрсэн нь граффит юм.
Энэхүү урлаг нь дотроо олон төрөл зүйл байдаг байна. Жишээлбэл, граффит, стикер, зурагт хуудас, трафарет граффит, видео дүрс, инстолляци гэх мэт.
Үүнээс гадна хуучин ханан дээр хүний хөргийг сийлбэрлэдэг уран бүтээлчид ч бас бий. Тэдний гол зорилго нь энэхүү урлаг, өөрийн үзэл бодлоо олон нийтэд таниулах мөн хийсэн бүтээлээсээ таашаал хүртэх юм.
Энэ удаад Та бүхэндээ
-
2015 оны 11 сарын 08
1. Илүүдэл үсээ ваксдсаны өмнө болон дараа нь арьсаа байнга гуужуулж (скраб эсвэл бие угаагчаар), зөөлөн лосьоноор чийгшүүлж байгаарай.
2. Ерөнхийдөө ваксдах үс чинь 6-19 мм-н хооронд байх хэрэгтэй. Энэнээс богино бол сайн авагдахгүй. Урт бол аюулгүй хайчаар богиносгоно. Ингэснээр вакс илүү үр дүнтэй, өвчин багатай байх болно.
3. Арьсаа цэвэрлээд, үсийг нь авах гэж байгаа хэсэг дээрээ бага зэрэг хүүхдийн цацлага цац. Энэ нь илүүдэл чийгийг шингээж авдаг бөгөөд вакс, цаас 2 сайн барьцалдаж өгнө.
4. Ваксаа бугуйн дээрээ бага зэрэг дусааж, хэм нь тохиромжтой байгаа эсэхийг шалгаж бай. Хүйтэн бол вакс түрхэгдэхгүй, халуун бол өөрийгөө түлчихнэ шүү дээ.
5. Ваксаа үсний ургалтын дагуу түрх. Ингэснээр вакс илүү сайн барьцалдана. Дараа нь даавуун туузаа тавиад мөн үсний ургалтын дагуу илж наалдуулна. Хэдэн секунд байлгаад, арьсаа чанга барьж байгаад үсний ургалтын эсрэг татаж хуулна.
6. Туузаа хуулчихаад гараараа дарж өвчнийг нь намдааж өгөөрэй.
7. Нэг газраа 2 ваксдвал арьсыг гэмтээхээс гадна илүү их өвдөх болно. Ваксдсаны дараа үс үлдчихвэл чимхүүрээр зулгааж аваарай.
8. Хүүхдийн тос гэх мэт чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд нь үлдэгдэл ваксыг арилгаж, бас мэдээж арьсыг чийгшүүлнэ.
9. Дотогшоо ургасан үсийг битгий зулгаагаарай. Халдвар оруулж магадгүй. ийм үс байсаар байвал бүлээн усаар тэр хэсгийг зөөлрүүлж, зөөлөн гуужуулаад, салицилийн хүчилтэй бүтээгдэхүүн түрхээрэй. Заавал зулгаах шаардлагатай байгаа бол зөвхөн арьсны гадарга дээр байгааг нь ариутгасан чимхүүр хэрэглэж зулгаагаарай.
10. Бразил вакс (бүх үсийг хуулж авдаг) нь өөрөө хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Хүрэхэд хүндрэлтэй газар их байдаг шүү дээ. Тиймээс мэргэжлийн хүн дээр очиж хийлгээрэй.
11. Үсний ургалтыг багасгадаг бүтээгдэхүүн хэрэглэснээр ваксдах давтамж багасна. Мөн байнга хэрэглэснээр үс зөөлөрч, ваксдах үеийн өвдөлт багасдаг байна.
12. Хэрвээ чи хүчтэй эм тариа хэрэглэж байгаа бол (арьс эмзэг болдог), наранд түлэгдсэн бол, дархлааны болон цусны эргэлтийн асуудалтай байгаа бол вакс хийлгэж болохгүй. Мөн 2 өдрийн өмнө вакс хийлгэсэн, эсвэл ”найз” чинь ирсний дараа арьс илүү эмзэг болдог тул бусад үеийнхээс илүү их өвддөг.
-
2015 оны 11 сарын 08
Coffee art: Урлагийн бүтээлийг юунаас ч мэдэрч болно
-
2015 оны 11 сарын 08
Шинэ жилд зориулсан цорын ганц балет бол “Цөмөөхэй”. Цас будраад л, Зул сар, шинэ жил тохиож байгаа үйл явдал дүрслэгддэг учир хүмүүсийн хамгийн их үзэх дуртай балет. Үзэгчдийн тоогоороо “Хунт нуур”-аас давсан юм билээ.
-
2015 оны 11 сарын 08
”Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.11.06-11.15-ны хооронд “360 Градус” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Тус үзэсгэлэнгээс нэг шилдэг бүтээлийг шалгаруулах юм.
Blue moon арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.
Уг үзэсгэлэн 2 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд гуч гарай уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдээд байгаа бөгөөд “360 Градус” үзэсгэлэнгийн нэг онцлог нь оролцож буй уран бүтээлчид маань тодорхой сэдэв болон техникт баригдахгүй, дүрслэх урлагийн йль ч төрлийн ямар ч сэдэвтэй бүтээлээр оролцож болох юм.
Үзэсгэлэнгийн нээлт: 2015 оны 11 сарын 06-ны16:00 цагт болно.
Уг үзэсгэлэн 2015 оны 11-р сарын 06-15-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021 дугаарын утсаар лавлана уу.
-
2015 оны 11 сарын 08
”Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.11.06-11.15-ны хооронд “360 Градус” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Тус үзэсгэлэнгээс нэг шилдэг бүтээлийг шалгаруулах юм.
Blue moon арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.
Уг үзэсгэлэн 2 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд гуч гарай уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдээд байгаа бөгөөд “360 Градус” үзэсгэлэнгийн нэг онцлог нь оролцож буй уран бүтээлчид маань тодорхой сэдэв болон техникт баригдахгүй, дүрслэх урлагийн йль ч төрлийн ямар ч сэдэвтэй бүтээлээр оролцож болох юм.
Үзэсгэлэнгийн нээлт: 2015 оны 11 сарын 06-ны16:00 цагт болно.
Уг үзэсгэлэн 2015 оны 11-р сарын 06-15-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021 дугаарын утсаар лавлана уу.
-
2015 оны 11 сарын 07
Мундаг ээж болох бүсгүйн 8 шинж
-
2015 оны 11 сарын 07
Ээжүүдээ зөгийн бал нялх хүүхдэд хортой гэнэ шүү
-
2015 оны 11 сарын 07
Унжсан гүзээндээ баяртай гэж хэлцгээе
-
2015 оны 11 сарын 06
Төрийн соёрхолт Д.Сосорбарам гавьяатаар ахлуулсан Монгол уран бүтээлчид их наран улсаар аялан тоглолтоо хийж эх орон соёл урлагаа дэлхийд таниулж явна.
Тус баг бүрэлдэхүүнд “Их Монгол” хамтлаг, бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатар, Монте Карлогийн олон улсын циркчдийн уралдааны хүрэл медальт уран нугараач Г.Нямгэрэл, Улаанбаатар чуулгын бүжигчид, уртын дуучид, бүжигчин хүүхдүүдээс бүрдсэн 30 гаруй уран бүтээлчид оролцож байгаа аж.
Монгол урлагаа дэлхийн тавцнаа алдаргшуулан яваа Д.Сосорбарам гавъяат болон бусад бүх уран бүтээлчиддээ урлагийн өндөр амжилтыг хүсээд талархаж буйгаа илэрхийлье
-
2015 оны 11 сарын 06
Хүүхэлдэйн жүжиг, циркийн үзүүлбэртэй
Ирэх амралтын өдрүүдийг анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ тун сонирхолтой өнгөрөөж болохоор байна. Учир нь сурагчдын амралтаар хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, хуүхэлдэйн жүжиг бяцхан үзэгчдээ хүлээж байна. Мөн сонгодог урлаг сонирхогчдод зориулж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан Ж.Россини “Севилийн үсчин” хошин дуурийг тоглохоор зэхжээ. Түүнчлэн хошин урлагийн хоёр ч тоглолт, яруу найргийн тэмцээн гээд сонор мялааж, мэлмий баясгах сонирхолтой үзвэр олон байна.
Бямба, ням гариг “Түмэн эх” чуулгад:
18:00 цагт “Түмэн эх” чуулгын ардын урлагийн
тоглолт
“Аса” циркт
15:00 цагаас “Шидэт бонго гайхамшигт цирк”-т тоглолт болно.
МҮЭСТО-нд
19:00 цагаас “X” түц 2014, 2015 оны шилдгийн шилдэг үзүүлбэрүүд Хүүхэлдэйн театрт:
14:00 цагт “ Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжиг тоглоно.
ДБЭТ-т:
17:00 цагаас Ж.Россини “Севилийн үсчин” дуурь тоглоно.
-
2015 оны 11 сарын 06
“Lemons” хамтлагийнхан фенүүдтэйгээ “болзоно”
Залуусын сонсох дуртай “Мэлхий гүнж”, “Хайртай”, “Цэнхэр нүд” зэрэг дууны эзэд, “The Lemons” хамтлагийнхан энэ жил 11 нас хүрч байна. Альтернатив, индие, постпанкзэрэг урсгалаар тоглодог, дууныхаа үгийг ихэвчлэн өөрсдөө зохиодог авьяаслаг залуус төрсөн өдрөө тэмдэглэж, фенүүдтэйгээ уулзахаар болжээ. Тэд энэсарын 13-нд “CROCUS Event Hall’’-д “Хүсэл” хэмэзх шинэ тоглолтоо_сонирхуулах
гурав дахь бие даасан тоглолт юм. Тоглолтод Magnolian, Rec On, The Colorsхамтлагурилгаар оролцох аж.
-
2015 оны 11 сарын 06
Ц.Цогтбаатар: Анхны кимоно аз авчирч, амжилт дагуулах ерөөлтэй байж
-
2015 оны 11 сарын 06
МУГЖ Т.Ариунаа ”Зөв дадал хуримтлуулах нь оюун санаа болоод биеийг төлөвшүүлдэг”
-
2015 оны 11 сарын 06
Хэдэн долоо хоногийн өмнө “Ирээдүй рүү буцсан нь-2” киноны гол дүрүүд зочилдог тэр л ойрын ирээдүйтэй хүн төрөлхтөн учран золголоо. Кино бүтээгчдийн төсөөллүүдийн ихэнх нь биелсэнгүй. Гэхдээ л маш их зүйл өөрчлөгджээ. Олон нийтийн сүлжээ хэмээгч бодит амьдралаас ч дутуугүй чухалд тооцогдож, гудмаар утсаа шагайсан хүн зон дүүрч, бодит бус апп хөгжүүлэгчид тэрбум тэрбумыг халааслаж байна. Тэгвэл даяаршил, технологид суурилсан энэхүү их өөрчлөлт хувирал урлагийн ертөнцөд хэрхэн нөлөөлж байна вэ?
АНУ-ын уран бүтээлч Гавин Браун эл асуултад “Энэ зуурт туурвихын шалтгаан өөрчлөгдөөгүй. Гэхдээ юуны төлөө туурвидаг вэ гэсэн асуултын хариуг хэн ч мэдэхгүй. Харин урлагийг тойрон хүрээлж буй орчин нь маш их өөрчлөгджээ” хэмээн хариуллаа. Харин түүний найз Пуэрто Рикогоос ирсэн Луйс Гаминтрез урлагийн зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ сүүлийн хагас зуун жилийн дотор хэд дахин өссөнийг онцлов. Үүний үр дүнд урлагийн сургууль, галерей, уран бүтээлч ба уран бүтээл, үзэгчдийн тоо ч огцом нэмэгджээ.
Нэг ёсондоо бид хүн төрөлхтний түүхэн дэх урлаг хамгийн хүртээмжтэй цаг үед амьдарч байна. Авга ах маань залуу насандаа хэрхэн пянз солилцон сонсдог байсан, пянз хэчнээн ховор, ховрынхоо хэрээр үнэ цэнтэй байсан тухай одооны та нар ч яахин мэдэх билээ гэсэн өнгө аястай ярьдагсан. Үнэндээ бол саяхан, 2000-аад оны эхэн үед л нэг дуу интернетээс татах гэж цаг шахам болдог байсныг дүү нар маань ч төсөөлөхөд амаргүй л дээ. Харин өнөөдөр ухаалаг утаснууд хэдэн мянган дуу, дуу хөгжмийн цахим хуудаснууд сая саяар тоологдох дуу багтааж байна. Энэ жишээ зөвхөн дуу хөгжим бус урлагийн бусад төрөлд ч үйлчилнэ.
Технологийн хөгжил уран бүтээлч байх замыг ч багагүй тэгшитгэж өгсөн. Анрьи Карте-Брессоны үед гэрэл зураг буулгах, Куросавагийн үед кино бүтээх процесс нь эдүгээгийнхээс хавьгүй их мөнгө шаардсан амаргүй үйл явц байлаа. Мөн концепт-арт, поп арт зэрэг урлагийн чиг хандлагууд уран бүтээлчидэд ажиллах цоо шинэ талбар, цоо шинэ материалуудыг бий болгож байна. Энэ хоёр нийлээд өмнө нь тусгай хүмүүст л зориулагдсан мэт төсөөлөгддөг байсан урлагийг энгийн хүмүүс ч туурвин бүтээх боломжийг ч олгож байна.
-
2015 оны 11 сарын 04
Монгол-Америкийн Найрамдлын Нийгэмлэгийн нээлтэнд зориулсан байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн “Хүрээлэн” төслийн удирдагч, санаачлагч У.Ганбаярын гэрэл зургийн үзэсгэлэн 2015 оны 11 дүгээрсарын 2-5ны өдрүүдэд тавигдах гэж байна.
“Хөвсгөл ба Йосэмити: БАЙГАЛИЙН НӨХӨРЛӨЛ” бол У.Ганбаярын 4 дэх үзэсгэлэн. Хэдийгээр тэр гэрэл зургийн олон төрөлд хөрвөх чадвартай ч онгон байгаль, зэрлэг
амьтад түүний үндсэн сэдэв. Тийм ч учраас Монголын байгаль, зэрлэг амьтдын
гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх зорилготой “ХҮРЭЭЛЭН” төслийг
санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.
Тус үзэсгэлэнд тавигдах гэрэл зургийг Монголын Хөвсгөл, АНУ-ын Калифорни мужийн Йосэмити Үндэсний Парк-д 2008-2015 онуудад авсан бөгөөд энэхүү үзэсгэлэн нь Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнтгазруудыг хамгаалах, хайрлах, сурталчлах зорилготой болно. Йосэмити Үндэсний Паркболон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудын хооронд хамтран ажиллах санамж бичиг 2015 оны 7 дугаарсарын 18-нд байгуулагдсан юм.
Йосэмити Үндэсний Паркнь 1890 онд байгуулагдсан АНУ-ын хамгийн ууган үндэсний паркуудын нэг бөгөөд энэ жил 125 жилийн ой нь тохиож байгааюм. Харин Хөвсгөл нуурын үндэсний парк 1992онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор байгуулжээ.
-
2015 оны 11 сарын 04
40-өөд жилийн тэртээ Өвөрмонголоос Армонгол руу аавтайгаа цагаачилж ирсэн жаахан охин “ Би монгол хүн” бүтээлийн гол дүр байлаа. Эдүүгээ 40 жилийн турш харь нутгийн хүн гэж хүн амын тооноос хасагдаж, төрийн түшээдээ сонгох эрхээ хязгаарлуулж явсан нэгэн эмэгтэй Би Монгол хүн шүү хувь заяагаар олгогдсон энэ л нутаг миний эх орон гэж хүссээр ирсэн.
Амьдралынхаа бүх л хүч хөдөлмөрийг Монгол орондоо зориулж тэргүүний саальчин, төлчин явсан тэрээр 2009 онд Монгол улсын иргэн болсон тухай бодит амьдралаас сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл ”Би монгол хүн” УСК Ази, Номхон далайн орнуудын радио телевизийн шилдэг бүтээл шалгаруулах “ABU AWARD 2015” наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг хүртэн байна.
Тавхан минут үргэлжлэх энэхүү бүтээлийг монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчид бүтээсэн бөгөөд найруулагч, зураглаачаар О.Энхболд, редактороор Х.Шинэ-Од, эвлүүлгийн найруулагчаар О.Эрдэнэпүрэв, продюсерээр СГЗ Д.Цоодол нар ажиллажээ. Монгол кино урлагаа дэлхийн тавцанд гаргахаар ийнхүү амжилт дүүрэн яваа уран бүтээлчиддээ баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
-
2015 оны 11 сарын 03
Snoop Dogg буюу түүний жинхэнэ нэр нь Calvin Broadus бөгөөд тэрээр өөрийн Page хуудаснаа All or Nothing шоуны талаарх мэдээлэлээ оруулжээ.
-
2015 оны 11 сарын 02
Тус үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 9-нийг хүртэл үзэгч олны хүртээл болох юм.